Dell Technologies – 2021 Гольфийн аварга шалгаруулах тэмцээн тасралтгүй 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

August 24. 2021

“Ай Ти Зон” компани нь “Dell Technologies” компанитай хамтран гольфийн тамирчид, сонирхогчдын дунд “Dell” брэндийн нэрэмжит гольфийн аварга шалгаруулах тэмцээнийг тасралтгүй 3 дах жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн “Dell Technologies 2021 – Golf Championship” тэмцээнд Монголын гольфийн холбооны нийт 70 тамирчин оролцон 2 өдрийн турш ширүүн өрсөлдсөн юм.

Stableford форматаар шүүн явуулсан энэ удаагийн тэмцээнд шилдэг 7 байрын эздийг шалгаруулж, технологийн бүтээгдэхүүнээр шагналаа. 2 өдрийн нийлбэр дүнгээр 153 оноотойгоор, мөн 2 өдрийн Stableford дүнгээр 79 оноотойгоор тэргүүлснээр тэмцээний гран-при болон тэргүүн байрт Б.Батзориг, дэд байрт Ю.Цолмонбаатар 78 оноогоор, гутгаар байрт 77 оноогоор С.Ууганбаяр нар тус тус шалгарсан бол Longest drive буюу хамгийн хол зайд цохисон эрэгтэй төрөлд Г.Мөнгөншагай 240 метр зайд, эмэгтэй төрөлд Х.Тэлмэн 170 метр зайд цохиж шалгарсан ба хамгийн ойрын зайд цохисон тамирчнаар Б.Батзориг 5 метр зайд цохиж дахин шагналт байрд шалгарсан юм.

Гран-при болон Тэргүүн байрын шагналт Б.Батзориг

Дэд байрын шагналт Ю.Цолмонбаатар

Гутгаар байрын шагналт С.Ууганбаяр

Тэмцээний шагналтнууд

Dell Technologies 2021 – Golf Championship” тэмцээний үеэр бид азын сугалаа болон асуулт хариултын тэмцээний ялагчдыг тодруулж, оролцогч бүрд Dell болон Технологийн хамгийн том онлайн дэлгүүр ITStore.mn-ийн гарын бэлгийг гардууллаа. iTStore.mn нь Dell, Canon зэрэг Ай Ти Зон компани болон бусад Монгол дахь албан ёсны эрхтэй нийлүүлэгч байгууллагуудын 50 гаруй дэлхийн алдарт технологийн брэндийн 1500 гаруй нэр төрлийн шилдэг чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн мэдээлэл технологийн хамгийн өргөн сонголт бүхий төрөлжсөн платформ юм.

“Ай Ти Зон” компани Dell Technologies компанийн албан ёсны Тэргүүн түншээр 21 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд тус брэндийн өдөр тутмын хэрэглээний нөүтбүүк, компьютер болон дэд бүтцийн сервер, сторэйж зэрэг тоног төхөөрөмжүүдээс гадна байгууллагад зориулсан Нэгдмэл дэд бүтэц (Hyper-Converged Infrastructure),  Өгөгдөл хамгаалалт (Data Protection) болон бусад технологийн дэвшилтэт шийдлүүдийг албан ёсоор нийлүүлж, мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээний хамт хүргэж ажиллаж байна.

ITZONE - Dell Technologies – 2021 Гольфийн аварга шалгаруулах тэмцээн тасралтгүй 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа