Future Ready with Huawei арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

November 15. 2024

Мэдээллийн технологийн орчин хурдацтай хувьсан өөрчлөгдөхийн хэрээр байгууллагуудад уян хатан, хурдацтай, харилцан уялдаатай ажиллах сүлжээний дэд бүтцийн хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна. Тийм ч учраас Ай Ти Зон компани Huawei Enterprise компанитай хамтран бизнесийн орчныг хүчирхэгжүүлэх хамгийн сүүлийн үеийн дэд бүтцийн шийдлүүдийг танилцуулахаар Future Ready with Huawei арга хэмжээг хэрэглэгч, харилцагч нартаа зориулан амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээний эхний хэсэгт бизнесийн өсөлт, тасралтгүй байдлыг дэмжих эрчим хүчний хэмнэлттэй, өргөтгөх боломжтой дата төвийн шийдлүүдийн талаар хуваалцсан ба сторэйж архитектурын эксперт Руслан Головкин Huawei -н сторэйж, дата менежмент, дэд бүтцийн шийдлүүдийг танилцуулж уян хатан чанаруудыг онцлон ярьсан бол датаком архитектурын шинжээч Лю Дан өндөр хурдны холболт бүхий сүлжээний дэд бүтцийн шийдлүүдийн талаар дэлгэрэнгүй хуваалцсан юм.

Үргэлжлүүлэн WLAN болон FTTx шийдлүүд дээр төвлөрсөн хэлэлцүүлэг болж өрнөсөн бөгөөд Huawei-ийн экспертүүд үйлчилгээний салбарт дижитал туршлагыг сайжруулах өндөр хурдны утасгүй холболтод зориулсан WLAN-ийн хамгийн сүүлийн үеийн шинэчлэлүүдийг танилцуулж Huawei -н FTTx шийдлийн хэрэгжсэн бодит төслүүдээс жишээ татан сонирхуулж чөлөөтэй санал бодлоо хуваалцах боломжийг олгосон нь харилцагчдад үнэ цэнтэй туршлагыг бий болгож өгсөн юм.

Ай Ти Зон компани Huawei Enterprise компанийн Монгол дахь цорын ганц Tier-1 буюу Value Added Partner бөгөөд Huawei Enterprise компанийн шийдлүүдийг On-Prem болон Клауд байдлаар уян хатан сонголттойгоор, түргэн шуурхай, мэргэшсэн инженерийн багаар дамжуулан баталгаат зөвлөгөө, үйлчилгээний хамт албан ёсны эрхтэйгээр хүргэж байна.

ITZONE - Future Ready with Huawei арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа