Tech Connect 2024 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

December 06. 2024

Ай Ти Зон компаниас Dell Technologies болон Canon компанитай хамтран хэрэглэгч харилцагч нартаа зориулан бизнесийн өдөр тутмын ажлын урсгалыг хөнгөвчлөх, хиймэл оюунаар хүчирхэгжсэн технологийн шийдлүүдийг танилцуулахаар Tech Connect 2024: Intelligence in Action арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээгээр хиймэл оюун ухаанд суурилсан технологийн шилжилтэд бизнесүүд хэрхэн өрсөлдөх чадвараа үр дүнтэй хадгалж ажлын гүйцэтгэлээ хурдасгах талаар танилцуулсан ба Navigating the AI PC Landscape болон Dell Enterprise Solutions Portfolio зэрэг илтгэлүүд нь өнөөгийн технологийн орчинд хиймэл оюун ухаан хэрхэн нэгдэж ажиллан, уян хатан ажлын гүйцэтгэлийг санал болгож буйг онцолсон.

Үргэлжлүүлэн Canon брэндээс Built for Business сэдвээр бизнесийн хэвлэлтийн зардлыг багасгаж, бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар илтгэл танилцуулж, байгууллагын дэд бүтцэд саадгүй нэгдэх боломжтой эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй хэвлэлийн шийдлүүдээ танилцууллаа. Мөн Ай Ти Зон компанийн Мэдээллийн аюулгүй байдал, сүлжээний ахлах инженер С.Шинэбаяр хиймэл оюун ухаанд суурилсан кибер аюулгүй байдлын шийдлийг ашигласнаар халдлагыг хэрхэн бодит цаг хугацаанд илрүүлж түүнд тохирсон хариу арга хэмжээ авч болохыг Secure Your Future илтгэлийнхээ үеэр онцлон танилцуулсан юм.

Түүнчлэн тус арга хэмжээний үеэр Dell Technologies, Canon брэндийн бүтээгдэхүүн шийдлүүдийг өөрсдөө туршиж үзэн бодит хэрэглээний туршлагыг авах боломжийг бүрдүүлж өгсөн нь илүү онцлогтой байлаа.

Ай Ти Зон компани нь Dell Technologies компанийн Тэргүүн түнш (Premier Partner), Canon брэндийн Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютерээр хамтран ажиллаж хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн шийдлүүдийг Монголын зах зээлд өөрсдийн мэргэшсэн инженерийн багаар дамжуулан хүргэсээр байна.

ITZONE - Tech Connect 2024 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа