МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ТЭРГҮҮЛЭГЧ КОМПАНИ

Мэдээллийн технологиор дамжуулан амжилт бүрийг хурдасгах нь бидний эрхэм зорилт.

ВИДЕО ҮЗЭХ

Компанийн тухай

Байгуулагдсан:

1997он

1997 онд МУИС-ийн Компьютер Электроникийн сургуулийн багш, төгсөгч бүхий 10 залуус нийлэн Монголын мэдээллийн технологийн салбарт хүч үзэхээр зориглон, М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттайгаар М-Си-Эс Электроникс компанийг байгуулав. Түүхэн замнал
Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
  • Мэдээллийн технологийн тоног төхөөрөмж
  • Энтерпрайз шийдэл, үйлчилгээ
  • Биет аюулгүй байдлын шийдэл
  • Програм хангамж
  • Мэдээллийн технологийн онлайн худалдааны платформ

100+

Нийт ажилтны тоо

60+

Инженер, програмистууд

+40%

Өндөр зэрэглэлийн сертификат эзэмшсэн байдал

+250 сая

Сургалт хөгжүүлэлтийн жилийн зардал (төгрөг)

Эрхэм зорилго

Таны дижитал аяллын итгэлт түнш

Компанийн хэмжээнд мөрдөж буй олон улсын стандартууд

Ай Ти Зон компани нь ашиг сонирхлын зөрчлийн бодит болон боломжит аливаа эрсдэлийг урьдчилан сэргийлэх зарчмаар удирдаж, шударга байдлыг эрхэмлэн, компанийн бизнесийн ёс зүйтэй байх зарчмыг баримтлан ажилладаг. Бид хэрэглэгч байгууллага, бизнесийн хамтрагч түншүүдийнхээ сэтгэл ханамжийг ямагт өндөр байлгах, найдвартай бөгөөд урт хугацааны тогтвортой түнш нь байхын тулд дараах олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.

Нэвтрүүлсэн олон улсын стандарт

ISO:9001:2015 Хэрэглэгчдийнхээ итгэлийг батжуулан ОУ-ын Чанарын удирдлагын ISO 9001:2015 сертификатыг  2018 оны 7 сард гардан авсан. Тус гэрчилгээ нь 2018-2021 он хүртэл хүчинтэй үйлчлэх бөгөөд Ай Ти Зон компаниас хэрэглэгчдэдээ хүргэж буй мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, үйлчилгээ, суурилуулалт, систем интеграцчлал, програм хангамж зохион бүтээх цогц үйл ажиллагаа нь олон улсын түвшинг ханган ажилладгийг гэрчлэх юм.

Үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж буй стандарт
  • MNS ISO 31000:2011
  • OHSAS 18001:2012 Safety Management
  • ISO/IEC MNS ISO 27001:2013
  • ITIL V3 ISO:20000
  • ISO:21500

Бизнесийн ёс зүйн зарчим

  • Нийгмийн хариуцлагатай байдал
  • Оюуны өмчийг ямагт дээдлэх
  • Авилгагүй үйл ажиллагаа
  • Бүх түвшинд харилцан ашигтай хамтын ажиллагаа