October 14. 2024
HPE компани нь жил бүр өөрсдийн технологийн дэвшил, шинэчлэлтийг танилцуулдаг уламжлалтай ба энэ удаад AI, Hybrid Cloud болон Data Modernization технологиудыг шингээсэн HPE GreenLake шийдлээ Монгол дахь хэрэглэгчдэдээ танилцууллаа.
HPE GreenLake нь мэдээллийн сан, сүлжээ, тооцоолол, дата удирдлага зэрэг олон төрлийн үйлчилгээг санал болгодог бөгөөд байгууллагууд заавал төхөөрөмж худалдан авах шаардлагагүйгээр өөрсдийн хэрэглээндээ тохируулан сонгон авах боломжтой уян хатан үйлчилгээ юм. Энэ нь компаниудад өөрсдийн IT орчныг хялбар хянах боломжийг олгож, зардлаа оновчилж, үйл ажиллагаагаа илүү хурдтай явуулахад тусалдаг.
HPE GreenLake нь Hybrid cloud-г бүрэн дэмжиж ажиллахын зэрэгцээ Edge, дата төв, клауд гээд вендор хамаарахгүй өөрсдийн бүхий л дэд бүтцийг нэг платформ дээрээс хянах, саадгүй хялбар удирдах боломжийг олгодог. Түүнчлэн HPE GreenLake for Block Storage болон File Storage гэсэн сторэйжийн үйлчилгээгээр дамжуулан клаудтай адил уян хатан байдлыг санал болгодог. Та датагаа on-premises хадгалсан ч клауд шиг л хурдан өргөтгөх, мөн багасгах боломжтой. Харин дата тань дотоод сүлжээндээ байрлах тул нууцлал, аюулгүй байдлын шаардлагуудыг хангасан хэвээр байх юм.
Түүнээс гадна арга хэмжээний үеэр HPE Aruba Networking компани өөрсдийн AI-powered Networking шийдлийг танилцуулсан бол саяхан HPE-тэй нэгдээд буй Zerto тасралтгүй хамгаалалт бүхий Disaster recovery шийдлээ танилцууллаа.
Энэхүү арга хэмжээг Ай Ти Зон компани HPE компанитай хамтран зохион байгуулсан ба Монголын тэргүүлэх байгууллагуудын мэдээллийн технологийн инженер, мэргэжилтнүүдийн 50 гаруй төлөөлөл оролцсон юм.
Хэрэв та HPE GreenLake болон HPE Aruba Networking, Zerto зэрэг шийдлүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнд хандаарай. Ай Ти Зон компани нь 2018 оноос эхлэн HPE компанийн энтерпрайз шийдлүүдийг албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Бид байгууллагын тань одоогийн болон ирээдүйн хэрэгцээнд тохирох дэвшилтэт шийдлүүдийг санал болгохдоо үргэлж таатай байх болно.