“Dell Technologies Bootcamp 2023” амжилттай зохион байгуулагдлаа

October 02. 2023

Өдөр тутмын бүхий л процесс дата дээр суурилсан өнөөгийн дижитал эринд байгууллагууд энтерпрайз дэд бүтцийн шийдлүүдийг ашиглан датагаа үр ашигтай удирдахын зэрэгцээ найдвартай хамгаалж тасралтгүй урагшлах замыг эрэлхийлж байна. Өсөн нэмэгдэх дата нь бизнесийн хөгжил дэвшлийг илэрхийлж байдагчлан Dell Technologies компанийн энтерпрайз дэд бүтцийн шийдлүүдийг ашиглан дараа үеийн дэд бүтэц, дата центрийг хэрхэн байгуулах талаар илүү гүнзгийрүүлсэн мэдээлэл өгөх, воркшоп бүхий Dell Technologies Bootcamp 2023 - WORKLOAD OPTIMIZATION сэдвээр 9-р сарын 26, 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг 80 гаруй инженер, мэргэжилтнүүд оролцлоо.

Энэхүү арга хэмжээнд Dell Technologies компаниас мэдээллийн технологийн  мэргэшсэн экспертүүд хүрэлцэн ирж Dell Technologies-н энтерпрайз дэд бүтцийн шийдлүүдийг танилцуулж сүүлийн үеийн трендүүд болох AI, Cloud, Data-тай хэрхэн уялдуулан ашиглах талаар мэдээлэл олгохын зэрэгцээ Data backup & compliance-н ач холбогдлын талаар интерактив сургалт орсон юм.

   

Dell Technologies Bootcamp нь анх удаагаа зохион байгуулагдсан бөгөөд Hands on Lab болон Deep dive төрлөөр харилцагч нартаа ахисан түвшний сургалт орж буйгаараа онцлог болсон юм. Dell PowerEdge-дэх iDRAC, OpenManage, CloudIQ сервис, Dell & VMware Integrated Appliance (VxRail), Data Protection зэрэг гол технологиудыг хэрхэн бүрэн дүүрэн ашиглах талаар практик хичээл орж бизнесүүд уламжлалт системээс автоматжуулсан дэд бүтэц рүү хэрхэн саадгүй шилжиж болох талаар цогц ойлголтыг өгсөн.

Мөн оролцогчдын хамгийн ихээр сонирхон судалсан сэдвүүдийн нэг нь Next-Gen Data Storage байсан бөгөөд Dell-ийн өргөн хүрээний хадгалах шийдлүүдийн автоматжуулалт, хамгаалалт, менежментийн стратеги зэрэгт голчлон анхаарлаа хандуулж байсан юм.

   

Dell Technologies Bootcamp 2023 нь хотоос гадна энгийн чөлөөтэй орчныг бүрдүүлж оролцогчдод харилцан санал бодлоо чөлөөтэй солилцох, Dell-ийн экспертүүдээс сонирхсон зүйлсээ асууж мэдэх боломжийг олгосноороо илүү үр дүнтэй болсон.

 

Dell Technologies компани нь мэдээллийн технологийн хэрэгцээг хангах бүхий л төрлийн шийдлүүдийг санал болгодог ба инновацыг үргэлж чухалчлан ажиллаж өөрсдийн бүтээгдэхүүн шийдлүүдээ сүүлийн үеийн болон ирээдүйн бүхий л трендүүдтэй уялдан ажиллах боломжийг нээж өгдгөөрөө давуу талтай. Ай Ти Зон компани 2000 оноос хойш Dell брэндийн Тэргүүн түншээр (Premier Partner) хамтран ажиллаж Dell Technologies-н бүтээгдэхүүн шийдлүүдийг Монголын зах зээлд өөрсдийн мэргэшсэн инженерийн багаар дамжуулан хүргэсээр байна.

ITZONE - “Dell Technologies Bootcamp 2023” амжилттай зохион байгуулагдлаа