February 05. 2025
Ай Ти Зон компаниас хамтрагч, реселлер байгууллагууддаа зориулан жил бүр зохион байгуулдаг ‘Kick-Off’ арга хэмжээ 5 дах жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. ‘Kick-Off’ арга хэмжээгээр бид биет аюулгүй байдлын технологийн хөгжил дэвшил, шийдлүүдийн талаар танилцуулахын зэрэгцээ шинэ ондоо хамтын ажиллагаагаа хэрхэн ахиулах талаар санал бодлоо солилцдог уламжлалтай.
Энэ удаагийн арга хэмжээнд Биет аюулгүй байдлын технологиор тэргүүлэгч Dahua Technology компанийн төлөөлөгч хүрэлцэн ирж 2024 онд гарсан Dahua компанийн шинэ бүтээгдэхүүн шийдлүүдийн биет аюулгүй байдлын салбарт үзүүлсэн нөлөөлөл, ололт амжилт зэргийг танилцуулсан бол Ай Ти Зон компанийн зүгээс 2025 оны хамтын ажиллагааны стратеги, зорилт, болон шинэ боломжуудыг танилцуулсан юм.
Түүнчлэн энэ удаагийн Kick-Off арга хэмжээний үеэр Ай Ти Зон компани нь 2024 онд хамтран ажилласан шилдэг харилцагч нараа шалгаруулан гадаадад аялах эрхийн бичиг гардууллаа. Арга хэмжээний төгсгөлд хамтдаа түншлэлийн харилцаагаа бэхжүүлэх, цаашдын хамтын ажиллагаагаа улам ахиулах талаар хэлэлцэн үр дүнтэй, харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал бодлоо хуваалцлаа.
Ай Ти Зон компани нь Dahua Technology компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер бөгөөд реселлер, хамтрагч байгууллагуудаараа дамжуулан тус брэндийн инновац шингэсэн бүтээгдэхүүн, шийдлүүдийг хэрэглэгчдэдээ илүү ойртуулан ажиллаж байна.