"Шинэ Монгол" сургуульд компьютерийн лаборатори бэлэглээ

December 30. 2015

Шинэ монгол сургуульд компьютерийн лаборатори байгууллаа Ай Ти Зон

XXI зуунд компьютер, интернэт, програм хангамж, мэдээллийн технологийн салбарт тулгуурласан шинжлэх ухаан, инженерчлэлийн судалгаа хөгжүүлэлт, өндөр технологийн бизнесийн олон шинэ чиглэлүүд хүч түрэн орж ирж байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор их сургууль-хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Ай Ти Зон ХХК нь Шинэ Монгол Технологийн дээд сургуультай хамтран “Computational Science & Software Engineering Lab” лабораторийг NMITZone нэртэйгээр байгууллаа.

Нэг талаас мэдлэгт суурилсан бизнес эрхэлдэг Ай Ти Зон компани, нөгөө талаас “Дэлхийд өрсөлдөх Монгол мэдлэг үйлдвэрлэх” холч хараатай Шинэ Монгол технологийн дээд сургууль нь боловсон хүчин бэлтгэлийн чиглэлээр өнгөрсөн хугацаанд хамтран ажиллаж ирсэн бөгөөд хамтын ажиллагааныхаа дараагийн шат болгож энэхүү лабораторийг мэдээллийн технологийн салбарын Гарааны компаниудыг бойжуулах, инкубатор төв болгох зорилгоор байгуулсан байна.

Цаашид уг лабораторид гадаадын их дээд сургуулийн судалгааны багуудыг татан оролцуулж, их өгөгдөл боловсруулах, инженерчлэлийн тооцооллын симуляц болон загварчлал хийх, график дизайн гаргах, Монголдоо анх удаа био-нанотехнологийн молекуляр тооцооллыг хийх зэрэг сургалт-судалгааны томоохон төсөл хөтөлбөрийг явуулах боломжуудыг нээхээр талууд төлөвлөн ажиллаж байна. 

 

ITZONE - "Шинэ Монгол" сургуульд компьютерийн лаборатори бэлэглээ