November 05. 2025
Ай Ти Зон компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Tech Connect арга хэмжээ энэ жил “Future-Proof Your Workforce” сэдвийн дор амжилттай зохион байгуулагдлаа.

Сүүлийн жилүүдэд шинэ технологи, хиймэл оюун ухаан болон автоматжуулалтын хөгжил нь ажлын үүрэг, ажлын байрны бүтэц, ур чадварын шаардлагад хурдацтай өөрчлөлт авчирч байна. Технологи хөгжихийн хэрээр түүнийг зөв зохистой, үр дүнтэй ашиглах хэрэгцээ, шаардлага үүсэж, ажилтнуудын дижитал чадамж, бүтээлч сэтгэлгээ, дасан зохицох чадварыг илүү өндөр түвшинд шаарддаг болсон. Үүний үр дүнд байгууллагууд ажиллах хүчээ “ирээдүйд бэлтгэх” буюу future-proof болгох стратегид анхаарч, шинэ ур чадвар эзэмшүүлэх сургалт, дахин сургах (reskilling) болон чадвар ахиулах (upskilling) хөтөлбөрүүдийг идэвхтэй хэрэгжүүлж эхэлсэн.
.jpg)
Тэгвэл тус арга хэмжээгээр байгууллагуудын өрсөлдөх чадвар, уян хатан байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хиймэл оюунд суурилсан инновац, дараа үеийн дэвшилтэт технологи, шийдлүүдийг танилцуулсан ба Dell technologies, Canon, Specktron, Lenovo зэрэг дэлхийн шилдэг брэндүүдийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт бүтээгдэхүүн, шийдлүүдийг оролцогчдод өөрсдийн биеэр туршиж үзэн, хэрэгцээндээ тохирсон сонголтоо хийх боломжийг бүрдүүлж өгснөөрөө онцлог болсон юм.

Мөн технологийг ашиглан байнга давтагддаг, цаг их шаарддаг ажлыг автоматжуулж хялбарчлахын зэрэгцээ, ажилтнууд технологитой хамтран ажиллах чадвараа хөгжүүлснээр ажлын үр дүн, бүтээлч байдал, багийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломжтой болж байгааг арга хэмжээний үеэр онцолж байлаа. Мөн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны чанар, үйлчилгээний соёлыг сайжруулах Service Excellence Framework-ийн талаар бодит жишээн дээр тулгуурлан мэдээлэл хуваалцсан юм. Энэхүү арга хэмжээ оролцогч байгууллагуудад технологийн шийдлээ сайжруулахад чиглэсэн туршлага, мэдээллийг шууд авах боломжийг олгосноороо давуу талтай байлаа.
Ай Ти Зон компани нь Dell technologies, Canon, Specktron, Lenovo брэндүүдийн албан ёсны түншээр хамтран ажиллаж хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн шийдлүүдийг Монголын зах зээлд өөрсдийн мэргэшсэн инженерийн багаар дамжуулан хүргэсээр байна.