Ай Ти Зон Сервис Центр шинэчлэгдэж, илүү тав тухтай орчинд үйлчилж эхэллээ

November 03. 2025

Технологийн шийдэл, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах хамгийн чухал хүчин зүйл бол баталгаат засвар үйлчилгээ юм. Ай Ти Зон компани нь хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор Сервис Центрээ бүрэн шинэчлэн тохижуулж, хэрэглэгчдэдээ илүү тав тухтай орчинд, сэтгэл ханамжтай, баталгаат үйлчилгээ авах боломжийг бүрдүүллээ.  

2001 оноос хойш Ай Ти Зон компани нь өөрийн Сервис Центрээр дамжуулан Dell, Canon, HP, Dahua, Axis, Samsung зэрэг дэлхийд танигдсан брэндүүдийн Монгол дахь албан ёсны баталгаат засвар үйлчилгээг хэрэглэгчдэдээ найдвартай хүргэсээр ирсэн.

Ай Ти Зон Сервис Центр нь мэргэжлээрээ тасралтгүй 5-15 жил ажилласан, албан ёсны сертификат бүхий, өндөр ур чадвартай инженерийн багтай ба компьютер, принтер, дижитал камер, программ хангамж, сервер, сторэйж, сүлжээний тоног төхөөрөмж, хяналтын камер зэрэг технологийн бараа бүтээгдэхүүний мэргэжлийн засвар үйлчилгээг үзүүлж байна.

Ай Ти Зон Сервис Центрийн үйлчилгээний онцлог

  • Ай Ти Зон компанийн нийлүүлж буй тоног төхөөрөмжид баталгаат хугацааны засвар үйлчилгээг үзүүлэхээс гадна байгууллага болон хувь хүнд зориулсан уян хатан нөхцөл бүхий засварын үйлчилгээг санал болгодог;
  • Ай Ти Зон компанийн албан ёсны эрхтэй брэндүүдийн бараа бүтээгдэхүүн, оригинал сэлбэг хэрэгслүүдийг шууд болон захиалгаар худалдан авалт хийх боломжтой;
  • 75-888-555 дуудлагын төвөөр дамжуулан оператор инженер болон засварын инженерүүдтэй утсаар холбогдон асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой;
  • Төхөөрөмжийн доголдол, үйлчилгээний хүсэлт болон санал гомдлоо service@itzone.mn хаяг руу илгээн шийдвэрлүүлэх боломжтой;
  • Гаднаа машины зогсоолтой тул тайван, тухтай үйлчлүүлэх боломжтой.

Ай Ти Зон Сервис Центр – Албан ёсны баталгаат үйлчилгээ

Байршил: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Анун төвийн баруун хаалга
Утас: 75-888-55
Цагийн хуваарь: Даваа-Баасан, 09:00-18:00
Имэйл хаяг: service@itzone.mn

ITZONE - Ай Ти Зон Сервис Центр шинэчлэгдэж, илүү тав тухтай орчинд үйлчилж эхэллээ