Ай Ти Зон “Dell Technologies South Asia Partner Summit 2025”-аас “FY25 Top Solution Provider” шагнал хүртлээ

October 17. 2025

2025 оны 10 дугаар сарын 8–10-ны өдрүүдэд Вьетнам улсын Да Нанг хотод “Dell Technologies South Asia Partner Summit 2025” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Dell Technologies компанийн Өмнөд Азийн хөгжиж буй орнуудын 160 гаруй тэргүүлэх түнш байгууллагууд нэг дор цугладаг энэхүү чуулган нь хамтын ажиллагааг өргөжүүлэх, технологийн шинэ чиг хандлага, инновацыг хуваалцах, ирээдүйн өсөлтийн стратегийг тодорхойлох чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

Энэ удаагийн арга хэмжээний үеэр хиймэл оюун ухаан, дата төвийн шийдэл, олон үүлэн (multi-cloud) орчин, мэдээллийн аюулгүй байдал зэрэг стратегийн чиглэлүүдийг хамарсан хэлэлцүүлэг өрнөж, 2025 оны бүс нутгийн шилдэг түншүүдийг шалгарууллаа.

Тус арга хэмжээний үеэр Ай Ти Зон компани “Client Solutions” буюу Хэрэглэгчийн шийдлийн ангилалд 2025 оны “Top Solution Provider” шагналын эзнээр шалгарсан нь Dell Technologies-ийн Client Solutions чиглэл дэх борлуулалт, үйлчилгээ болон түншлэлийн амжилтаараа бүс нутагтаа тэргүүлж буйг бататгасан онцлох үйл явдал боллоо.

Ай Ти Зон компани нь 2000 оноос анхлан Монгол Улсад Dell компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэж эхэлсэн бөгөөд өнөөдөр, 25 дахь жилдээ тасралтгүй Dell Technologies компанитай хамтран харилцагч бүрийн хэрэгцээнд нийцсэн инновац шингэсэн бүтээгдэхүүн, шийдэл, найдвартай үйлчилгээг хүргэж, Монголын байгууллагуудын дижитал шилжилтийг хурдасгах зорилготой ажилласаар байна.

Энэхүү амжилт нь Ай Ти Зон компанийн хамт олны мэдлэг, туршлага, хариуцлага, мөн итгэлт түншүүд болон бидний үнэнч хэрэглэгчдийн дэмжлэгт тулгуурласан хамтын амжилтын илэрхийлэл юм.

ITZONE - Ай Ти Зон “Dell Technologies South Asia Partner Summit 2025”-аас “FY25 Top Solution Provider” шагнал хүртлээ