August 19. 2021
Технологийн дэвшил байгууллагуудад олон шинэ боломжуудыг нээж, амжилтын хурдаа нэмэгдүүлэх боломжийг олгож байна. “Ай Ти Зон” компани нь энэхүү боломжийг Монголын хэрэглэгчдэдээ хүргэж, дижитал шилжилтийн хурдыг нь нэмэгдүүлэхэд туслахаар дэлхийд тэргүүлэгч компаниудын тэргүүн туршлага, бүтээгдэхүүн шийдлүүдийг албан ёсны эрхтэйгээр хүргэдэг билээ.
Бид 2019 оноос эхлэн Application Modernization, Cloud, Networking болон хамгаалалтын системийн төрөлд дэлхийд тэргүүлэгч VMware компанийн албан ёсны түншээр ажиллаж эхэлсэн. Түншлэлийнхээ хүрээнд бид өөрсдийн ахисан түвшний үйлчилгээ үзүүлэх чадамжийг нэмэгдүүлэхээр VMware компанийн албан ёсны сургалтад инженерүүдээ хамруулж мэргэшүүлсэн ба дараах VMware компанийн шийдлүүд дээр ажиллах эрх бүхий сертификатуудыг аваад байна.
Эдгээр 3 шийдлийн үйлчилгээ үзүүлэх эрх авсан буюу competency-г хангасан ахисан түвшний /advanced/ түнш болж байгаа нь Монголдоо анхны удаа бөгөөд бид дээрх 3 төрлийн шийдэл, үйлчилгээ үзүүлэх эрхтэй цорын ганц түнш боллоо.
Уг эрхийн хүрээнд бид харилцагчдынхаа бизнесийг уян хатан, хурдтай бөгөөд аюулгүйгээр явуулахад туслах клауд, дата төвийн болон сүлжээний виртуалчлалын шийдлүүдийг VMware компанийн тэргүүлэх туршлагын дагуу суурилуулах, тохируулах, удирдах, оношлох зэрэг үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр хүргэж байна.
Түүнчлэн манай инженерүүд дэлхийд тэргүүлэгч Dell EMC, Canon, Cisco, Fortinet, Radware, Axis болон Milestone компаниудын албан ёсны мэргэжлийн сертификатыг эзэмшдэг ба стандартад нийцсэн, мэргэшсэн үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэсээр байна. Ай Ти Зон компани нь технологийн дэвшилтэй хөл нийлсэн инженерүүдийнхээ ур чадварыг тогтмол хөгжүүлэхэд зориулж жил бүр 250 сая гаруй төгрөгийг мэргэжлийн сургалтад зарцуулдаг.