July 09. 2018
Дэвшилтэт технологийн хяналтын системийн цогц шийдлийг нэвтрүүлэгч Dahua Technology компани Ай Ти Зон компанитай хамтран Dahua Technology Showroom төвийг Монголд албан ёсоор нээлээ.
Компьютер Ландын урд нээгдсэн тус төв нь хэрэглэгчиддээ хяналт, аюулгүй байдлын шийдлүүдийг бодитоор туршиж, хэрэгцээндээ нийцсэн, оновчтой сонголт хийхэд нь туслах үндсэн зорилготойгоор байгуулагдсан аж.
“Барилгын домофон систем”, “Хяналтын камерын систем”, “Хулгайн дохиоллын систем”, “Галын дохиоллын систем”, “Соронзон цоож, нэвтрэх хяналтын систем” –үүдийн хамгийн сүүлийн үеийн шийдлүүдийг шууд ажиллуулан, туршилт хийх боломжийг цогцлоон бүрдүүлснээрээ тун онцлог байв.
Энэхүү нээлтийн арга хэмжээнд Дахуа Технологи компанийн Бүс Хариуцсан Ерөнхий Захирал Зао Шенбо, технологийн мэргэжилтнүүдийнхээ хамтаар хүрэлцэн ирсэн бөгөөд Жижиглэн худалдаа, Сүлжээ дэлгүүрийн хамт олонд зориулан тус салбар дах технологийн хөгжлийн чиг хандлага, нэмэлт боломжуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга уулзалтыг давхар зохион байгуулав.
Ай Ти Зон компани нь Дахуа брэндийн албан ёсны борлуулагчаар 2017 оноос эхлэн ажиллаж буй бөгөөд Dahua Showroom төв дэх мэргэшсэн зөвлөхүүдээрээ дамжуулан аливаа бүтээгдэхүүн, шийдлийг зөвлөгөө болон баталгаат мэдээллийн хамтаар тогтмол хүргэн ажиллах юм.