May 29. 2018
Канон брэнд гэрэл зураг, хэвлэх, хувилах төхөөрөмжийн зах зээлд тэргүүлэх үйлдвэрлэгч компани. Харин сүүлийн хэдэн жил зах зээлээ тэлж, мэргэжлийн видео камер үйлдвэрлэж эхэлсэн. Тэдний бүтээсэн Мэргэжлийн видео камерууд нь онцгой зориулалтын дагуу нэлээдгүй нарийн хөгжүүлэлт хийгдэж, зөвхөн Спортод зориулсан камер, зөвхөн шууд дамжуулалтад зориулсан камер, Линз, 2 санах ой давхар ашиглаж, дүрс алдах эрсдэлээс сэргийлэх шийдлүүдийг бүтээгдэхүүндээ шингээсэн байдаг.
Ай Ти Зон компани Канон брэндтэй 17 жилийн турш хамтран ажиллаж буй хамтын харилцаагаа өргөтгөж, Canon Mongolia-аар дамжуулан Мэргэжлийн Видео Камер болон түүний дагалдах хэрэгслийг албан ёсоор Монголд нэвтрүүлэхээр боллоо. Үүнийг дагалдан өнгөрсөн Мягмар гарагт мэргэжлийн видеографикчдад зориулсан "Canon ProDV" сургалт, воркшопыг зохион байгууллаа.
Уг сургалтаар мэргэжлийн видео камеруудын ялгаа, линзний ялгаа, хэрэглэгдэхүүн, ашиглах боломж гэх мэт нэлээдгүй хэрэгцээтэй, онцлог талуудыг дурдаж, ашиглалтыг харуулсан. Канон брэндийн төлөөлөгч Жонни НЖ менежер "Канон брэнд энэ салбартаа хамгийн отгон нь боловч маш олон тусгай зориулалтын камерууд, технологиудыг бүтээж чадсан" хэмээн дурдсан юм.
Дараах серийн видео камеруудтай дэлгэрэнгүй танилцана уу:
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдон авна уу.
crm@itzone.mn