Оюуны өмчийн ёс зүйтэй хэрэглээ

September 29. 2014

Дэлхий нийтэд ашиглагдаж байгаа 3 програм хангамж тутмын 1 нь хууль бус програм байгааг Business Software Alliance (Бизнес Софтвэйр Аллайнс) байгууллагаас судалж гаргасан байдаг. Албан ёсны лицензгүй програм хангамжийн хэрэглээ нь нэг талаас байгууллагуудын мэдээллийн нууцлал хамгаалал, цахим аюулгүй байдалд өндөр эрсдэл дагуулж байдаг төдийгүй,  нөгөө талаас байгууллагын нийгмийн хариуцлагыг илтгэх хэмжигдэхүүн болсон байна. 

Тэгвэл Монголын томоохон байгууллагууд, тэр дундаа мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт, шинэчлэлийн тэргүүнд явдаг банкны салбараас оюуны өмчийн ёс зүйтэй хэрэглээнд анхаарлаа хандуулж, шинэчлэлийг эхлүүллээ. Үүний эхлэл болгон Зөв банк уриатай Хас Банкнаас Майкрософт болон Ай Ти Зон компаниудтай хамтран “Open Value Licensing Program” хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааг төв байрандаа зохион байгууллаа.

Хас Банк Microsoft Open Value

“Microsoft Open Value” лицензийн хөтөлбөрийн хүрээнд Хас Банкны 1500 гаруй компьютер болон олон тооны серверүүдэд албан ёсны лиценз бүхий Windows 8, Microsoft Office 2013, Microsoft Share Point, Microsoft Exchange server зэрэг програмуудтай болох юм байна. Энэхүү гурван талт хэлэлцээрт ХасБанкны Ерөнхий захирал Д.Бат-Очир, Майкрософт компанийн Төв Азийн Бизнес хөгжил хариуцсан дарга Алексэй Трубинов болон Ай Ти Зон компанийн Ерөнхий захирал Н.Баттулга нар оролцлоо.  

Хас Банк Microsoft Open Value

“Microsoft Open Value” лицензийн хөтөлбөр 3 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд төлбөрийн уян хатан нөхцөлийг хэрэглэгчиддээ санал болгож, програмын шинэчлэл, апдэйт төдийгүй техник туслалцааг нэмэлт төлбөргүйгээр нийлүүлэн ажилладгаараа онцлог байна.

 ХасБанк нь Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй 107 салбар нэгж, бизнес үйлчилгээний төвүүд, тэдгээрт ажиллаж буй 1700 мэргэшсэн ажилтан, 1300 гаруй мерчант, АМАР мобайл банкны агентуудаар дамжуулан  харилцагчдадаа санхүүгийн цогц үйлчилгээг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан, нэр төртэйгээр хурдан шуурхай хүргэдэг банк юм.

Хас Банкны “Open Value” лицензийн хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр Майкрософт компанийн монгол дахь албан ёсны түнш Ай Ти Зон компани ажиллаж байгаа юм байна.  Ийнхүү банк санхүүгийн салбараас эхлээд мэдээллийн технологийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах, оюуны өмчийг дээдлэн албан ёсны лицензтэй програмыг хэрэглэх хандлага нэвтэрч эхэллээ.

Хас Банк Microsoft Open Value

 

ITZONE - Оюуны өмчийн ёс зүйтэй хэрэглээ