Програм хангамж үйлдвэрлэгчдийн анхдугаар чуулган боллоо

November 11. 2013

Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас санаачлан, монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монголын Програм Хангамж Үйлдвэрлэлийн Салбарын Анхдугаар Чуулган”-ыг “Монгол ухаан – Монгол брэнд” уриатайгаар зохион байгууллаа.

Тус чуулган нь Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарыг Монгол улсын эдийн засагт чухал хувь нэмэр оруулагч болгон хөгжүүлэх бодлогын чиглэлийг тодорхойлоход чиглэгдсэн бөгөөд үндэсний програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй 350 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж, өөрсдийн саналаа хуваалцсан юм.

Монголын мэдээлэл технологийн тэргүүлэгч Ай Ти Зон компани энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж, байгууллагын нөөц төлөвлөлтийн Green ERР систем, ерөнхий боловсролын сургуулийн “Эрдмийн түлхүүр” зэрэг програм хангамжийн шийдлүүдээсээ танилцуулан туршлага солилцлоо.

Тус “Эрдмийн түлхүүр 3.0” систем нь сургуулийн дотоод үйл ажиллагааг програм хангамжаар хялбар, системтэй, хяналттай цахим хэлбэрээр явуулах боломжийг олгодог орчин үеийн шаардлагыг хангасан өндөр технологийн нэгдсэн удирдлагын систем юм.

Мөн байгууллагын хүний нөөцийн удирдлагын Green ERP системийн гар утас, таблетийн аппликэйшн хувилбарыг боловсруулан танилцуулсан нь орчин үетэйгээ хөл нийлүүлсэн дэвшилтэт алхам болсон байна.

Чуулганы үеэр Ай Ти Зон компанийн төслийн хэлтсийн дарга Б.Цээсүрэн “Програм хангамжийн компанийн хөгжлийн үе шатууд” сэдвээр илтгэл тавьсан ба үндэсний програм хангамжийн компаниудад өөрсдийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, дахин зохион байгуулалтад оруулах, дэлхийн жишигтэй танилцан туршлага нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой илтгэл боллоо.

Ийнхүү програм хангамж үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, шийдвэрлэх арга зам болон төрөөс дэмжлэг үзүүлэх асуудлаар олон тал хэлэлцэж, хаалтын нэгдсэн хуралдаанаар шийдлүүд, хэрэгжүүлэх арга замаа тодорхойлсон үндэсний програм хангамжийн салбарын төлөөлөгчдийн анхдугаар чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

 

ITZONE - Програм хангамж үйлдвэрлэгчдийн анхдугаар чуулган боллоо