November 04. 2013
Үйл ажиллагаа өргөжин, тэлэхийн хэрээр энтерпрайз компаниуд олон салбар байгууллагуудынхаа нэгдмэл ажиллагааг хангах, бизнес процессоо илүү хурдтай, үр ашигтай, хяналттай явуулахад Мэдээллийн хөгжлийн технологийн шийдлүүдийг цогцоор нь ашиглах шаардлага зүй ёсоор урган гарч байна. Тиймээс ч тэд “ямар технологи сонгох вэ”, “түүнийгээ хэрхэн оновчтой нэвтрүүлэх вэ”, “МХТ-ийн зардлаа яаж хянах вэ” гэх зэрэг олон асуултуудтай тулгардаг.
Мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч ITZone компани эдгээр бүх асуултуудад хариулахаар "ICT UPDATE 2014" уулзалт, форумаа 10 сарын 2-ны өдөр Чингис зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Тус форумд Хаан банк, Петровис, Оюу толгой, Хасбанк, Голомт банк тэргүүтэй Монголын топ 100 компаниудын томоохон төлөөллүүд, МХТ-ийн мэргэжилтнүүд оролцсон бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр Dell компани ажилласан байна.
4 дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү уулзалт, форумын энэ жилийн арга хэмжээ нь нэлээд онцлогтой байлаа. Өмнө нь МХТ-ийн чиг хандлага түлхүү яригддаг байсан бол энэ жилээс МХТ-ийн шинэ технологи хэрхэн нэвтэрч байгаа, шинэ системийг Монгол хөрсөнд хэрхэн нутагшуулж байгаа талаар дотоодын томоохон компаниуд, төрийн байгууллагууд бодит туршлагуудаасаа хуваалцаж байснаараа ихээхэн өгөөжтэй байлаа хэмээн оролцогчид дүгнэж байсан юм. Түүнчлэн бизнесийн томоохон байгууллагуудын үйл ажиллагааны процесс болон МХТ-ийн нэгдмэл дэд бүтцийг тодорхойлдог, мэдээллийн технологийн архитектурын тусламжтайгаар стратеги төлөвлөгөөгөө бодитоор хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх мэдээллийг нэгтгэн харах, хөрөнгө оруулалтын өгөөжөө тооцох боломжийг олгодог ”ЭНТЕРПРАЙЗ АРХИТЕКТУР” гэсэн шинэ ойлголтыг хөндөж, сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн туршлагууддаа үндэслэн танилцууллаа.
Энэ арга хэмжээний үеэр Хаан банкны “Oracle Exadata” болон “Cisco сүлжээний төсөл”, Голомт банкны “Виртуалчлалд суурилсан карт боловсруулах платформ”, Оюу Толгойн “Dell компелент сторэйж систем”, Петровис компанийн “Хүний нөөцийн удирдлагын систем”, Хас банкны “Ramsan SSD технологи”, Будда Виста болон Вива Сити орон сууц хорооллын “Барилгын ухаалаг систем” гээд Монголын шилдэг компаниудын МХТ-ийн төслүүд танилцуулагдсанаас гадна холбоо, дохиоллын системийн техник үйлчилгээ, Canon хувилагч машины туслалцаа, үйлчилгээ гэсэн шинэ үйлчилгээнүүдийн талаар мөн яригдлаа.
МХТ-ийн оновчтой шийдэл болох “Oracle Exadata” нь банкны гүйлгээ хийх хурдыг 2 дахин, сүлжээний хүрдийг 16 дахин нэмж, “Green ERP” системийн дэд модуль болох Хүний нөөцийн удирдлагын систем 2500 гаруй ажилтантай компанийн хүний нөөцийн мэдээллийг ухаалаг утаснаасаа харж, нэг товчлуур дараад л олон хоног зарцуулдаг байсан тайланг гаргадаг болсон гээд бизнесийн процессыг сайжруулсан олон олон үр дүнгүүд гарчээ.
Түүнчлэн ITZone компаниас Солонгосын SK C&C компанитай технологи солилцооны хүрээнд хийгдсэн “Цахим архив”, “Цахим гарын үсэг” болон “Электрон зөвшөөрөл”-ийн технологиуд болон энтерпрайз загварын Asus, Lenovo, Dell брэндийн шилэгдмэл нөүтбүүкүүдийг дэлгэн танилцуулсан байгаа.
ITZone компани нь “Систем интеграцчлал”, “Програм хангамж”, “Мэдээллийн технологийн үйлчилгээ”, “Компьютер бизнесийн тоног төхөөрөмжийн худалдаа, үйлдвэрлэл” гэсэн үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын мэдээллийн технологийн тэргүүлэгч компани юм. МХТ-ийн салбарт 16 жилийн турш амжилттай ажиллаж байгаа ITZone компанийн бүтээгдэхүүн, шийдлүүдийг Монголын ТОП 100 компаниуд ашиглаж байна.