April 07. 2022
Ирэх тавдугаар сарын 1-нээс Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр байгууллагууд ирц бүртгэж, нэвтрүүлэхдээ ажилтны хурууны хээг ашиглах боломжгүй болж байна.
Тиймээс бид танд хурууны хээ буюу биометрик мэдээллийг авахгүйгээр, технологийн давуу талыг ашиглан ирц бүртгэх, нэвтрэх боломжийг олгох “Suprema Mobile Access” -г санал болгож байна. “Suprema Mobile Access” нь ирц бүртгэх, нэвтрэх хяналтын систем бөгөөд ухаалаг утсаар дамжуулан ирц бүртгэх, байгууллагад нэвтрүүлэхэд зориулагдсан хялбар удирдлага бүхий илүү аюулгүй шинэ үеийн шийдэл юм.
Suprema Mobile Access нь:
Хуультай холбогдуулан байгууллага бүр л нэвтрэх үнэмлэхтэй болох сонголтыг хийж байна. Гэхдээ энэ үнэмлэх нь биет биш виртуал байвал ямар вэ?
Suprema Mobile Access нь виртуал үнэмлэх хэлбэрээр ажилтнуудын тань гар утсанд байрлана. Өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон гар утсандаа үнэмлэхтэй болсноор үнэмлэх гээгдэх, бусдад дамжуулах зэрэг эрсдэлийг арилгана. Түүнчлэн хэрэв ажилтны гар утас алга болсон тохиолдолд удирдлагын системээс нэвтрэх эрхийг нь шууд хязгаарлах боломжтой аюулгүй байдлыг бүрэн хангасан шийдэл юм.
Биет үнэмлэх нь пластик, даавуу, цаасан хэвлэл зэрэг хаягдал ихтэй байдаг тул эргээд байгальд хог хаягдлыг нэмэгдүүлж байдаг. Хэн нэгэн ажилтан ажлаасаа гарах, албан тушаал солигдох, байгууллагын брэндийн шинэчлэлт хийх гээд нэг хүнд хэд хэдэн удаа үнэмлэх хэвлүүлэх шаардлага гардаг. Тэгвэл нийгмийн хариуцлагынхаа хүрээнд уг хэрэглээгээ байгальдаа ээлтэй виртуал хэлбэрээр шийдвэрлэх боломжтой.
Suprema Mobile Access нь таны цаг болон зардлыг хэмнэнэ. Системийн хялбар удирдлагаар дамжуулан нэвтрэх эрх шинээр үүсгэхэд ердөө л 5 минут зарцуулахад хангалттай. Түүнчлэн энэхүү систем нь байгууллагуудад ашиглагдаж буй ихэнх төрлийн Suprema ирц бүртгэлийн төхөөрөмж дээр ажиллах боломжтой тул та хуультай холбогдуулан хуучин төхөөрөмжөө шинээр солих шаардлагагүй.
Suprema Mobile Access системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та энд дарж холбогдох мэдээллийг бөглөөрэй. Бид тантай ажлын 8 цагийн дотор холбогдон мэдээлэл илгээх болно.
Ай Ти Зон компани нь 2018 оноос хойш Suprema брэндийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж байгаа бөгөөд Suprema Mobile Access шийдлийг мэргэжлийн тохиргоо үйлчилгээний хамт хүргэж байна.