Customer Story

Говийн Зам - Авто замын зайны хяналт, жинлэлтийн автоматжуулалт

  • Салбар:  Зам тээвэр, Уул уурхай
  • Технологи:  Toll Collection system, Жин хэмжих систем, Бүртгэлийн мэдээ тайлан гаргах RFID систем, WIM Controller
  • Төслийн хугацаа:   2010 он
  • Төслийн үр дүн:   Ажлын бүтээмж, шуурхай үйлчилгээ 25% өссөн, Барилгын урсгал зардал 30% буурсан

ШААРДЛАГА

Говийн Зам ХХК нь Таван Толгойн нүүрсний бүлэг ордноос экспортын тээврийн зориулалттай хатуу хучилттай авто замыг байгуулж, засвар арчлалт, ашиглалтыг нь хариуцах зорилготойгоор 2010 онд Энержи ресурс ХХК-ийн 100%-ийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан. Тээврийн хэрэгслийн нийт жинг зөвшөөрөгдсөн хэмжээнд бариулахын тулд тусгай систем ашиглах зүй ёсны шаардлага гарсан бөгөөд ингэснээр замын эвдрэл гэмтлийг багасгах, замаар зорчих тээврийн хэрэгслийн бүртгэлийг хийх боломжтой болох юм. 

ШИЙДЭЛ

Тухайн зорчиж буй тээврийн хэрэгсэл тусгай зориулалт бүхий мэдрэгчтэй замын хэсгээр гарснаар жин болоод бусад мэдээллүүд шууд хяналтын дэлгэц дээр гарч ирэхээр тохируулах шийдэл гаргасан. Тээврийн хэрэгслийн жинг явалт дунд нь хэмжих систем, RFID таг бүхий тээврийн хэрэгслийн зам ашигласан бүртгэлийн мэдээ тайлан гаргадаг системийг Ай Ти Зон компанийн инженерүүд бүтээсэн юм. Уг систем нь Канадын International Road Dynamics Inc (IRD INC) компанийн Toll Collection, WIM Controller жин хэмжүүрийн систем бөгөөд үүнийг Канадын инженерүүд болон Ай Ти Зон компанийн инженерүүд хамтран Говийн зам компанид нэвтрүүлсэн билээ. Авто машин орох шалган нэвтрүүлэх цэг тус бүр дээр операторын програм хангамж, жин хэмжүүрийн програм хангамжууд суулгаж тохируулсан бөгөөд эдгээр програм хангамжууд нь тухайн замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн шалган нэвтрүүлэлт, жин зэргийг хянах зориулалттайгаар шийдлийг гаргасан.

Бусад туршлагууд: