Customer Story

Ухаа Худаг - Үйлдвэрийн автоматжуулалт

  • Салбар:  Уул уурхай
  • Технологи:  Насос удирдлагын систем, хяналтын камерын систем, харилцаа холбооны дэд бүтэц, Тетра систем, IP холбоо
  • Төслийн хугацаа:  2013-2014
  • Төслийн үр дүн:  Ажлын бүтээмж тодорхой хэмжээгээр өссөн, Үйлдвэрийн хяналт нэмэгдэж, зардлын хэмнэлт бий болсон.

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлалтай Ухаа Худаг нүүрсний уурхайд Энержи Ресурс компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус уурхайн үйл ажиллагаа 2009 онд эхэлжээ. Уул уурхайн дэлхийн түвшний үйл ажиллагааг Монголд нутагшуулж, дэд бүтцийг цогцоор нь бүтээн байгуулснаар Ухаа Худаг уурхайн цогцолбор нь дотоодын уул уурхай, аж үйлдвэрийн салбарын хөгжилд шинэ шат ахиулж чадсан юм.

ШИЙДЭЛ

Уурхайн цогцолборын үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний ус хангамжийг ухаалаг, дэвшилтэт системээр шийдэх нэгдсэн систем суурилуулсан бөгөөд цэвэр усны нөөцөөр хомс говь нутгийн онцлогийг дээд зэргээр харгалзсан, усыг 100% хүртэл дахин ашиглах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, дэвшилтэт технологид суурилсан. Уурхайн нийт төслүүдийн усны хэрэгцээг хангаад зогсохгүй Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, ундны цэвэршүүлсэн усаар хангаж буй ус хангамжийн систем нь 56,000 куб метрийн багтаамжтай усан сан, насос станц болон иж бүрэн автомат хяналтын систем гэсэн технологийн онцлог шийдэл бүхий хэсгүүдээс бүрдэл болдог.

 ҮР ДҮН

Ухаа худаг уурхайн нэгэнт бий болгосон ус хангамжийн дэд бүтцийг нэгдсэн байдлаар хянах, удирдах системийг Ай Ти Зон компани суурилуулсан юм. Ингэхдээ нийт хоёр үе шат бүхий төслийг хэрэгжүүлсэн. Үүнд:

Төслийн I шат. Гүний худаг, насос удирдлагын систем, хяналтын камерын систем гэсэн үндсэн 5 системийг нэвтрүүлсэн юм. Уурхайн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа усыг гүний худгаас авахдаа тодорхой хяналттай ажиллаж, ус хангамжийн төлөвлөгөөний дагуу усыг авч байгаа эсэх, усыг дахин ашиглалтын явц, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ус хангамж хэрхэн нөлөөлж байгаа, ус хангамжийн дэд бүтцийн аюулгүй ажиллагаа зэргийг хянахад төслийн нэгдүгээр шатны зорилго оршиж байв. Энэ хяналтыг хийхэд шаардлагатай компьютер, тоног төхөөрөмжүүдийг мөн төслийн хүрээнд нийлүүлсэн билээ.

Төслийн II шат. Дээрх үндсэн 5 системийн бүх мэдээллийг мэдээллийн нэгдсэн баазад цуглуулж, хяналтын дэлгэцэд харуулахад зориулан шилэн кабел татах ажил хийв. Энэ ажлын хүрээнд нийт 50 км орчим шилэн кабелыг татсан ба Ухаа Худаг уурхайн ажлын хүрээнд жижиг хэмжээний үүрэн оператор компанийн дайтай харилцаа холбооны дэд бүтцийг байгуулж, IP холбоо суурилуулсан юм. 

Бусад туршлагууд: