- Салбар: Уул уурхай
- Технологи: Барилгын нэгдсэн удирдлагын систем, IoT, Гал хулгайн дохиоллын систем,Автоматжуулалт, Дотуур холбоо, Сувилагч дуудах систем, Зарлан мэдээлэх систем
- Төслийн хугацаа: 2012 оны 3-6 сар
- Төслийн үр дүн: Ажлын бүтээмж, шуурхай үйлчилгээ 25% өссөн, Барилгын урсгал зардал 30% буурсан
Мэдээллийн технологийн хувьд, “Оюу Толгой” ордын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай хадгалах төхөөрөмжийн шийдлийг эхэн үед ашиглаж байсан ч үйл ажиллагаа өргөжихийн хэрээр мэдээллийн технологийн хэрэглээ, өгөгдлийн хэмжээ асар хурдтайгаар нэмэгдэж, тухайн ашиглаж байгаа шийдэл нь одоо болон ирээдүйд үүсэх хэрэгцээ шаардлага, хурдыг хангахааргүй болов. Тиймээс өсөлт дагасан өөрчлөлт шинэчлэлт, технологийн шилдэг шийдэл, томоохон системүүдийг ашиглах шаардлага зүй ёсоор тавигджээ.
ШИЙДЭЛ
Ингээд 2012 онд Оюу Толгой компанийн зүгээс хадгалах төхөөрөмжийн асуудлаа нэг мөр шийдсэн, хамгийн сүүлийн үеийн дэлхийн шилдэг технологийн дэвшлийг ашиглах ёстой гэж үзсэн учраас шинэчлэлтийн ажлыг эхлүүлжээ. Тухайн үед ямар шийдэл сонгох талаар нарийн тооцож, хадгалах төхөөрөмжүүдийг судалж үзсэний эцэст тухайн үедээ цоо шинэ нээлт болоод байсан ухаалаг, автомат хадгалах төхөөрөмж болох Dell Compellent төхөөрөмжийг технологийн давуу чанарыг харгалзан үзэж, компанидаа суурилуулахаар сонгон төслийн ажлыг эхлүүлсэн юм.
Төслийн гүйцэтгэгчээр Ай Ти Зон компани Dell брэндтэй хамтран ажилласан ба 2012 оны 3 дугаар сараас 6 дугаар сар хүртэл Оюу Толгой компанийн үйл ажиллагаа, уул уурхайн томоохон системүүдтэй холбоотой олон чухал баримт, тоон мэдээллийг агуулдаг хадгалах төхөөрөмжийг системээр нь шинэчлэх ажлыг амжилттай гүйцэтгэв.
ТЕХНОЛОГИ
Dell Compellent гэдэг нь Large Enterprise буюу томоохон хэмжээний байгууллагад зориулагдсан үүлэн тооцооллын орчинд хадгалах төхөөрөмж (Cloud storage) бөгөөд өндөр түвшинд виртуалчлагдсан, бүрэн автомат, мэдээллийн сангийн шаталсан Tiered урсгалыг бүрдүүлдэг шийдэл юм. Үүний хамгийн гол давуу тал нь өгөгдлийг “Шингэн дата” технологи болох ухаалаг програм хангамжийн тусламжтайгаар сторэйжийн хамгийн зөв цэгт хадгалах явдал. Ингэснээр хард дискэнд зориулах зардлыг 80% хүртэл хэмнэх боломжтой байдаг.
Мөн суурилуулалтын ажлын хүрээнд Оюу Толгойн орд дахь хадгалах төхөөрөмжтэй (Storage) яг ижил төхөөрөмжийг Улаанбаатар хот дахь төв офисст нь суурилуулсан байна. Энэ нь ямар нэгэн гэнэтийн осол, байгалийн аюулт үзэгдэл, давагдашгүй хүчин зүйлсээс улбаалан компанийн үнэ цэнэтэй, гол өгөгдөл, мэдээллүүдийг алдахаас урьдчилан сэргийлсэн Disaster Recovery буюу өгөгдөл нөөцлөх шийдэл байв.
Технологийн талаас тус хадгалах төхөөрөмжид хүссэн үедээ системийн шинэчлэл хийх буюу виртуал диск үүсгэх боломжтой. Түүнчлэн Dell Compellent-ийн найдвартай ажиллагааг бүрэн хангах үүргийг Ай Ти Зон компани одоог хүртэл гэрээгээр хүлээж, Могул Саппорт энд Сервис охин компани үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Мөн төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг давхар Dell компанийн АНУ дахь төв оффисын инженерүүд байнга хянаж, ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд эрсдэл учрахаас өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүргийг хүлээж ажилладаг нь Оюу толгой зэрэг дэлхийн хэмжээний үйл ажиллагаатай томоохон уурхайн хувьд онцгой найдвартай ажиллагааг бүрэн хангаж байгаа юм.
ҮР ДҮН
Төслийг хэрэгжүүлэхийн тулд Ай Ти Зон компани тусгайлан 2 инженерээ гадаад улсад сургаж, төхөөрөмжийг угсрах, суурилуулах ажиллагааг Dell-ийн инженерүүдтэй хамтран мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэн. Тус орд газрын өмнө ашиглаж байсан салбар бүрд байрлах жижиг хадгалах төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагааг хангах, байнгын хяналт хийхэд хүний нөөцөөс эхлээд зардал өндөр байсан бол нэгдсэн, өндөр багтаамжтай хадгалах төхөөрөмжтэй болсноор удирдлагын ажил ч асар хөнгөрсөн.