Customer Story

DVB-T2 - Телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх

  • Салбар:  Харилцаа холбоо
  • Технологи:  Нэгдсэн дэд бүтэц, тоног төхөөрөмж
  • Төслийн хугацаа:  2015 он
  • Төслийн үр дүн:  Монгол хаанаас ч хөдөлгөөнт төхөөрөмж, зурагтаар өндөр чанартай нэвтрүүлэг хүлээн авах боломжтой болсон.
     

ШААРДЛАГА

Хамгийн сүүлд гаргасан тооцоогоор Монгол улсад 285 телевиз үйл ажиллагаа явуулж байна. Гэвч төвлөрсөн хот суурин газрын хэрэглэгчид илүү өндөр чанартай долгион хүлээн авч дүрсний өндөр нягтшилтай, дуугаралт сайтай нэвтрүүлэг үзэж байхад орон нутгийнхан, ялангуяа зах хязгаар нутгийн иргэд чанарын наад захын шаардлага хангахааргүй нэвтрүүлэг хүлээн авч байлаа.

ШИЙДЭЛ

Телевизийн өргөн нэвтрүүлгийг улс орны хаана ч ижил чанартай гаргахын тулд аналог системээс тоон систем рүү шилжүүлэх шаардлагатай болж ирсэн. Улс даяар нэгэн зэрэг энэхүү систем рүү зэрэг шилжихийн тулд Харилцаа холбооны газар ДДиш, Ай Ти Зон, Newcom зэрэг компаниудтай хамтран Монгол улсыг нийт хэрэглэгчдийг нэгдсэн байдлаар шилжүүлсэн юм.

Ай Ти Зон компани баруун аймгууд, Улаанбаатар хотын зарим дүүрэг, суурин газруудын орчимд төслийн ажлыг хийж ,9 аймгийн нийт 141 сумд болон Улаанбаатар хотын Багануур, Налайх дүүргүүдэд тоон системийн дэд бүтцийг байгуулж, 2014 оны 7 дугаар сарын 31-нд нийслэл Улаанбаатар хотод болон бусад аймаг, сумдад тоон технологид шилжих ажиллагаа нэгэн  зэрэг амжилттай болж өнгөрсөн.

“Өндөр хөгжилтэй Япон, Солонгос улсууд таван жилийн хугацаанд тоон системд шилжсэн бол манай улс ердөө 1.6 жилийн дотор шилжилтийг хийж чадсан” гэж  Монгол улс телевизийн өргөн нэвтрүүлгийг аналог системээс тоон технологид албан ёсоор шилжүүлсэн өдөр МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа  олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ дурдсан юм.

ҮР ДҮН

Монгол улс тоон технологид шилжсэнээр үзэгчдийн хувьд дуу, дүрсний өндөр чанартай телевизийн нэвтрүүлэг хүлээн авахаас гадна телевизийн нэвтрүүлгийг зөвхөн суурин байдлаар бус хөдөлгөөнт байдлаар ч хүлээн авч үзэх бололцоотой болжээ. 

Өөрөөр хэлбэл телевизийн хөтөлбөрийг гар утас, таблет, гэх мэт төхөөрөмжүүдээр хүлээн авч болно гэсэн үг. Харилцаа холбооны зохицуулах хорооноос телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлж байгаатай холбогдуулан Улаанбаатар хот болон орон нутагт шинээр суурилуулагдаж байгаа тоон телевизийн станцын хамрах хүрээний тархалтын тооцоолол, зураглалыг хийсэн байна.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.crc.gov.mn/k/1k/1v холбоосоор үзээрэй.

Бусад туршлагууд: