- Салбар: Засгийн газрын агентлаг
- Технологи: Cisco routers, HP IPS, External Firewalls, SSL, Single-sign on, DLP, NAC, DMZ, Имейл сервер, дотоод холбооны интранет систем , Дата центер, Сервер
- Төслийн хугацаа: 2013-2014 он
- Төслийн үр дүн: Нийт Монгол улс даяар цаг тутам шинэчлэгдсэн статистик мэдээллийг цуглуулах боломжтой болсон, Найдвартай өгөгдөл хадгалах нэгдсэн санг бүрдүүлсэн.
Шаардлага
Монгол Улсын Үндэсний Статистикийн хороо нь Монгол улсын эдийн засаг, нийгэм, хүн ам зүйн талаарх статистикийн мэдээлэл гаргаж, тоон мэдээлэлд үндэслэн бодлого боловсруулах боломжийг төр засаг, яам тамгын газруудад олгодог.
Жил, улирал, сараар харьцуулсан судалгаа гаргахдаа үндэсний хэмжээнд тоон мэдээллийг багтаах ёстой ч мэдээлэл цуглуулах, боловсруулах, анализ хийхэд цаг хугацаа, хүн хүч их зарцуулдаг, Real-Time мэдээлэл авахад хүндрэлтэй болж байгаа юм. Үүнд:
- Үндэсний статистикийн системийн мэдээллийн технологийн нэгдсэн сүлжээ байхгүй байсан.
- Мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, хамгаалалт сул байсан.
- Системийн найдвартай ажиллагаа хангагдаагүй байсан.
- Статистикийн мэдээ, мэдээллийг цуглуулах, боловсруулах, анализ хийхэд цаг хугацаа, хүн хүч их зарцуулдаг байсан.
- Хөдөө орон нутгийн статистикийн байгууллагууд төв байгууллагатайгаа холбогдоогүй, төвөөс удирдах боломжгүй байсан.
Шийдэл
Энэхүү нэгдсэн дэд сүлжээгүй, статистик мэдээллийн алдагдал ихтэй байсан нөхцөл байдлыг сайжруулахын тулд нэгдсэн сүлжээ байгуулах, мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, хамгаалалтыг сайжруулах, системийн найдвартай ажиллагааг хангах зорилготойгоор 2013 оны 10 сард төслийг эхлүүлэн 5 сарын турш хэрэгжүүлсэн бөгөөд Ай Ти Зон компани гүйцэтгэгчээр ажилласан. Ингэхдээ Үндэсний статистикийн хорооноос гадна Нийслэлийн статистикийн газар, Улаанбаатар хотын 8 дүүрэг, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь, Дорнод аймгуудад системийн суурилуулалт, тохиргоог хийж, нэгдсэн системийг бий болгов.
- Статистикийн үйл ажиллагааны технологийн үе шат бүрд нийцсэн, өртөг зардал багатай, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх дэд бүтэц бий болсон.
- Статистик тоо мэдээллийг тухайн агшинд /real-time/ дамжуулж солилцох боломжтой болсон.
- Интернет холболттой газраас дотоод сүлжээнд хандаж ажиллах боломжтой болсон.
- Орон нутгийн хэлтсүүдийн компьютер, сүлжээнд хандаж техникийн туслалцаа, үйлчилгээ хийх боломжтой болсон.
- Нийт системийн хэмжээнд дотоод мессэнжер, дотоод холбоо, дотоод интранэт сервер, и-мэйл үйлчилгээг үзүүлж нэгдсэн хяналттай болсон.
Төслийг хэрэгжүүлэхэд ашигласан зарим төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүлсэн бөгөөд орон нутагт ажиллаж, онцлог бүрт тохирсон ажиллагааг шаардаж байсан юм. Ажлын явцад шийдвэрлэх ёстой олон асуудал гарсан ч мэргэжлийн инженерийн баг ажилласан учраас асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэн ажиллаж чадсан.
Видео: https://www.youtube.com/embed/zIEpTwsAco8
Үр дүн
Ийнхүү 5 сарын турш хэрэгжүүлсэн төслийн үр дүнд Үндэсний статистикийн системийн мэдээллийн технологийн нэгдсэн сүлжээ байгуулагдаж, аюулгүй найдвартай ажиллагаагаар хангагдах боломжтой болов.
Төслийг хэрэгжүүлсний дараах үндэсний статистикийн системийн мэдээллийн технологийн нэгдсэн сүлжээний байдал:
- Cisco routers, HP IPS, External Firewalls, SSL, Single-sign on, DLP, NAC, DMZ гэх мэт технологийг нэвтрүүлэн системийн аюулгүй байдал, хамгаалалтыг сайжруулсан.
- Ачааллыг хуваарилах зориулалттай болон нэмэлт нөөц төхөөрөмжүүдийг байрлуулснаар системийн найдвартай ажиллагааг хангасан.
- Хөдөө орон нутгийн статистикийн байгууллагууд төв байгууллагатайгаа VPN холболтоор холбогдсоноор хурдан шуурхай мэдээлэл солилцох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах боломжтой болсон.
- Мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, хамгаалалтыг олон улсын жишигт нийцүүлж мэдээлэл дамжуулах нууцлал сайжирсан.