- Салбар: Төрийн байгууллага
- Технологи: Вебд суурилсан технологийн шийдэл, OCR технологи
- Төслийн хугацаа: 2015 он
- Төслийн үр дүн: Мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, Хаанаас ч, хэзээ ч ажиллах веб суурьт систем, Мэдээллийн нэгдсэн сан, Их өгөгдөл нөөцлөлт
ШААРДЛАГА
НДЕГ (Нийгмийн даатгалын ерөнхий газар) нь Монгол улсын хэмжээнд 40,000 гаруй ажил олгогч, нэг сая гаруй даатгуулагчдын төлсөн шимтгэл болон бусад орлогоор Улсын төсвийн дөрөвний нэгийг бүрдүүлэгч томоохон үүрэг бүхий байгууллага юм.
Тус байгууллагын архивын газарт нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг, сайн дурын даатгуулагчдын материал, тэтгэвэр, тэтгэмж зэрэг олон нэр төрлийн баримт хадгалагддаг бөгөөд эдгээр бичиг баримтын тоо жил бүр хэдэн сая нэмэгддэг байна.
Байгууллагын зүгээс архивын хадгалалт, хамгаалалт талаас анхаарч, зориулалтын орчин бүхий байранд баримтуудыг хадгалдаг ч, удаан жил хадгалагдсан цаасан материал дээрх бичигдсэн мэдээлэл нь бүдгэрч алга болох, хуучирч элэгдэх зэрэг хүндрэл гарах болсон. Мөн архивын нэгдсэн сан бүрэлдээгүйн улмаас шаардлагатай мэдээллийг архивын газраас хайх, олж авахад маш их хугацаа, хүн хүч зарцуулдаг байсан. Эдгээр хүндрэлтэй байдлыг бүрэн арилгах, Дижитал шилжилтэд орох зорилгоор НДЕГ-аас 2015 онд “Архивыг Цахимжуулалт“-ын төслийг Ай Ти Зон компанитай хамтран хэрэгжүүлж эхэлсэн.
ШИЙДЭЛ
НДЕГ-ын цахим архивын систем нь өмнөх цахимжуулалтын төслүүд дээр хийгдэж байгаагүй олон шинэ технологийн шийдлийг нэвтрүүлснээрээ тун онцлог. Вебд суурилсан технологийн шийдлийг ашигласнаар архивын лавлагаа, тайланг хэзээ ч, аль ч газраас, дурын нийгмийн даатгалын ажилчин, зөвшөөрөгдсөн эрхийн хүрээнд нэвтрэн авах боломжтой.
Цаасан суурьтай бичиг баримтыг цахим хэлбэрт хөрвүүлэх OCR технологийг хяналтын механизмтай холбосноор Англи, Монгол текстийн механик алдааг засах боломжтой болсон. Түүнчлэн тог тасрах гэх мэт гэнэтийн эрсдэл үүсэхэд мэдээлэл устахаас сэргийлж нөөц хувилбар бүхий өгөгдлийн нөөц сан үүсгэх боломжоор хангаж өгсөн.
Мөн НДЕГ-ын шаардлагын дагуу системийг цаашид өргөжүүлж, уян хатан хөгжүүлэх боломж бүхий динамик шийдэлтэй бүтээсэн. Ингэснээр тодорхой төрлийн архивын баримтуудаас гадна ирээдүйд үүсэж болох архивын төрөл, баримтуудыг шинээр үүсгэж, цахимжуулах боломжтой.
ТЕХНОЛОГИ
Optical Character Recognition (OCR)
Уг технологи нь цаасан суурьтай баримт дээрх текстэн мэдээллийг таньж цахим хэлбэрт хөрвүүлэх арга ажиллагаа бөгөөд үг шийдлийг бид цахимжуулалтын метадата бүртгэх үйл ажиллагаанд Монгол, Англи хэл дээр ашиглах боломжтойгоор нэвтрүүлсэн. Ингэснээр нэг талаас цахимжуулалт хийж байгаа ажилчдын цаг хугацаа хэмнэх бөгөөд нөгөөтээгүүр тухайн байгууллагаас цахимжуулалтад гарах бодит зардлыг бууруулах боломжтой юм.
ҮР ДҮН
Бид өмнө нь амжилттай хэрэгжүүлсэн төслүүд дээрх туршлагадаа үндэслэн цахимжуулалтын ажлыг хамгийн бага хугацаанд чанартай хийж гүйцэтгэхэд чиглэсэн цахимжуулах арга ажиллагааг системийн ажлын урсгалтай уялдуулж хөгжүүлсэн бөгөөд ингэснээр ажилтнуудын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, ажил хуваарилах, мөн үйл ажиллагаанд бүх талын хяналт тавих боломжтой юм.
- Төслийн үр дүнд архивын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэхэд шаардлагатай технологийн шийдлүүд, систем, дэд бүтэц бий болсны зэрэгцээ мэдээллийн нууцлал, аюулгүй байдал өндөр түвшинд хангагдсан.
- Архивын лавлагаа, тайланг хэзээ ч, аль ч газраас, ямар ч нийгмийн даатгалын ажилчин, албан хаагчид авах бололцоог бүрдүүлэх шаардлага дээр тулгуурлан системийн үндсэн архитектурыг веб суурилсан технологийг шийдлийг ашигласан.