Customer Story

EIN - Шуурхай удирдлагын нэгдсэн систем

  • Салбар: Төрийн байгууллага, Хууль сахиулах байгууллага
  • Технологи:  Холбоо хяналт, Мэдээллийн нэгдсэн сүлжээ, Автоматжуулалт, Сүлжээ
  • Төслийн хугацаа: 2015 он
  • Төслийн үр дүн:  Үйлдвэрийн бүх үйл ажиллагааг нэгдсэн системээр зэрэг хянах боломжтой болсон, Ажлын цаг хугацааны хэмнэлт хийсэн, Хаягдал, алдаатай үйлдвэрлэл буурсан

ШААРДЛАГА

Цагдаагийн байгууллага болон эмнэлэг, онцгой байдлын газрууд ямар нэгэн хэрэг гарахад хамтран ажиллах шаардлага гардаг. Үүний тулд шуурхай дуудлагын албанд ирж буй дуудлагын мэдээллийг эдгээр газруудруу зэрэг хүргэж, тухайн хэрэг гарсан газрын хяналтын камер луу шууд шилжиж хянах зэрэг нь мөн шаардлагатай байдаг аж. Тиймээс эдгээр асуудлыг нэг шийдлээр шийдэх “Холбоо, хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулах”  төслийг санаачилсан.

ШИЙДЭЛ

Холбоо, хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээг үүсгэх төсөл нь цагдаагийн байгууллага, яаралтай тусламжийн төв, онцгой байдлын газруудын шуурхай дуудлага хүлээн авах үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, мэдээллийг хуваалцах боломжийг бий болгож, аюул осол, онцгой байдлын үед шуурхай үйл ажиллагаа явуулах нэгдсэн удирдлагаар хангах зорилготой өргөн цар хүрээтэй төсөл байсан.

ҮР ДҮН

Тус төслийг Ай Ти Зон компани LG CNS компанитай хамтран гүйцэтгэсэн бөгөөд цагдаа, онцгой байдал, эмнэлгийн нийт 44 байгууллага болон цэгүүдэд холбоо, хяналт, мэдээллийн сүлжээг үүсгэн төслийн удирдлагын төв рүү сүлжээгээр холбож, төвлөрөл ихтэй гудамж, талбайд хяналтын камер байрлуулж, камеруудаар галын аюул, гэмт хэрэг, зөрчил, сэжигтэй үйлдлүүдийг шууд хянах, үүрэн болон суурин утаснаас дуудлага өгөгчийн байршлыг тогтоох, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэх нөхцөлүүдийг бүрдүүлсэн.

Бусад туршлагууд: