Customer Story

Сангийн Яам - Шилэн дансны цахим хуудас

Улс болон орон нутгийн төсөв, тэдгээрийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх, шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, олон нийт мэдээлэл авах болон түүнд хяналт тавих боломж бүхий мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор шилэн дансны хууль санаачлагдаж, хэрэгжээд даруй 1 жил гаруй хугацаа өнгөрөөд байгаа билээ.

Шилэн дансны тухай хууль болон холбогдох журамд Шилэн дансны нэгдсэн мэдээллийн цахим хуудсыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар 2016 оны 6 дугаар сарын 30-ны дотор хариуцан ажиллуулахаар тусгагдсаны дагуу Монгол Улсын Сангийн яамны зүгээс нээлттэй сонгон шалгаруулалтын журмаар зарласан Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг хөгжүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт Ай Ти Зон компани шалгарч 2015 оны 5 сарын 13-ний өдрөөс эхлэн гэрээний дагуу хамтран ажиллаж 2016 оны 1 сарын 4-ний өдрөөс системийг амжилттай нэвтрүүлээд байна.

ШААРДЛАГА

  • Шилэн дансны цахим хуудсанд мэдээлэл оруулах, хайлт хийхэд хүндрэлтэй 
  • Архив үүсдэггүй
  • Мэдээлэл оруулах маягтуудыг тохируулах, тохиргоо хийхэд хүндрэлтэй
  • Мэдээлэл оруулах, бүртгэх хэсэг бүгд гараар хийгддэг
  • Шилэн дансны журмаар батлагдсан бүх мэдээлэл, маягтыг оруулах боломжгүй
  • Баталгаажуулсан мэдээллийг өөрчилж засах боломжтой, түүх үлдэхгүй
  • Дотоод болон хөндлөнгийн хяналт тавихад хүндрэлтэй, нэгдсэн тайлан авах боломжгүй
  • Шилэн дансны цахим хуудсанд мэдээлэл оруулах, хайлт хийхэд хүндрэлтэй 
  • Архив үүсдэггүй
  • Мэдээлэл оруулах маягтуудыг тохируулах, тохиргоо хийхэд хүндрэлтэй
  • Мэдээлэл оруулах, бүртгэх хэсэг бүгд гараар хийгддэг
  • Шилэн дансны журмаар батлагдсан бүх мэдээлэл, маягтыг оруулах боломжгүй
  • Баталгаажуулсан мэдээллийг өөрчилж засах боломжтой, түүх үлдэхгүй
  • Дотоод болон хөндлөнгийн хяналт тавихад хүндрэлтэй, нэгдсэн тайлан авах боломжгүй

ШИЙДЭЛ

  • МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХАД ИЛҮҮ ХЯЛБАР
  • МЭДЭЭЛЛИЙГ ЗАСАХ, АРХИВЛАХ БОЛОМЖ
  • НЭГДСЭН ТАЙЛАН АВАХ, ХЯНАЛТ ТАВИХ МОДУЛЬ
  • МОБАЙЛ ТӨХӨӨРӨМЖӨӨС АШИГЛАХ БОЛОМЖ
  • МЭДЭЭЛЭЛ ХАЙХ ӨРГӨТГӨСӨН БОЛОМЖ
  • ТӨСӨВ САНХҮҮГИЙН БУСАД СИСТЕМҮҮДТЭЙ ХОЛБОГДОХ 

Шинээр хөгжүүлсэн систем нь бүтэц, зохион байгуулалтын хувьд уян хатан, системийн нэгдсэн админ хэрэглэгчээс шилэн дансны журмын бүх маягт болон байгууллагын төрлийг үүсгэж тохируулах боломжтойгоор хөгжүүлсэн. 

Түүнчлэн Төрийн болон төрөөс санхүүжилт авдаг байгууллагын хэрэглэгчид шилэн дансны мэдээллийг маягтуудын дагуу оруулах, тэдгээр мэдээллийг олон нийт вэб сайт, гар утасны аппликэйшнаар дамжуулан мэдээлэл авах, хяналт тавих боломж бүхий цогц систем болсон.  Системийн нэгдсэн админ хэрэглэгчээс шилэн дансны журмын бүх маягт болон байгууллагын төрлийг үүсгэж тохируулах боломжтойгоор хөгжүүлсэн бөгөөд төсөв санхүүгийн бусад системүүд болох Засгийн Газрын Санхүүгийн удирдлагын систем, Худалдан авах ажиллагааны систем, Орон нутгийн хөгжлийн сангийн систем, Өрийн удирдлагын системтэй холбогдож мэдээлэл татах боломжийг нэвтрүүлж, гараар шивэх ажиллагааг хөнгөвчилсөн. Мөн байгууллага тус бүрт админ хэрэглэгч, хариуцсан ажил үүргийнхээ дагуу мэдээлэл оруулах хэрэглэгчидтэй байх боломжтой.

Бусад туршлагууд: