Customer Story

"ASEM Village" орон сууцны автоматжуулалтын шийдэл

"ASEM Village" орон сууцны автоматжуулалтын шийдэл

  • Салбар:  Барилга, бүтээн байгуулалт
  • Технологи: Барилгын нэгдсэн удирдлагын систем, IoT, Гал хулгайн дохиоллын систем,Автоматжуулалт, Дотуур холбоо, Усны систем, SCADA систем, Хяналтын систем, СӨХ-ийн удирдлагын систем
  • Төслийн хугацаа:  2015-2016 он
  • Төслийн үр дүн:   Эдийн засгийн хэмнэлт, Оршин суугчид ухаалаг төхөөрөмжөөс гэрээ удирдах боломжтой

ШААРДЛАГА

Асем  Вилла  цогцолбор хороолол нь тансаг зэрэглэлийн 53 хувийн орон сууц ба тэдгээрийн цэвэр ус хангамж ба бохир ус зайлуулах систем болон цахилгааны дэд өртөөний байгууламж, хотхоны ахуйн үйлчилгээг хангах клуб хаус зэргээс тогтох цогц хороолол болно.

Цогцолборын оршин суугчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, ашиглалтын зардлыг боломжит бага түвшинд байлгах асуудлыг барилгын автоматжуулалт ашиглан шийдвэрлэх боломжтойг төслийн баг тооцоолсон байдаг бөгөөд Ай Ти Зон компанитай хамтран дараах дэд системүүдийг байгуулж ажилласан. Үүнд:

  • Камерын хяналтын систем
  • Гэрийн автоматжуулалтын систем
  • СӨХ-ийн нэгдсэн мэдээллийн систем
  • SCADA систем бий болгох

ШИЙДЭЛ

Хувийн сууцад суурилсан гэрийн автоматжуулалт, удирдлагын нэгдсэн систем нь гэрийн домофон, электрон цоож, дотуур холбоо, гүний халаалт, гал болон хулгайн дохиоллын  системүүдийг багтаасан бөгөөд хэрэглэгчид өөрийн тав тух, хүсэл сонирхолд нийцүүлэн эдгээр системүүдийг хялбараар удирдахаас гадна өөрийн цахилгаан, цэвэр усны зарцуулалтын мэдээллээ хотхоны нэгдсэн хяналт удирдлагын SCADA систем болон СӨХ-ийн нэгдсэн мэдээллийн системээс авч хүссэн үедээ хянах боломжтой байхаар төлөвлөж хийсэн.

SCADA систем

Нэгдсэн хяналт удирдлагын SCADA систем гэдэг нь хотхоны бүхий л дэд бүтцийн системүүдтэй холбогдож, нийт хэрэгцээт мэдээллийг цуглуулж, боловсруулж, нэгдсэн хяналтаар хангах, бусад системийн ажиллагааны суурь ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэг бүхий хамгийн чухал систем юм. Эдгээр дэд бүтцийн системд:

  • Ус хангамжийн систем
  • Гүний худгийн хяналт удирдлага
  • Усан сан
  • Ус түгээх шугам
  • Тоолуурын систем
  • Цахилгааны тоолуур
  • Усны тоолуур
  • Байшингийн халаалтын системийн хяналт, удирдлага
  • Хотхоны гал, хулгайн дохиоллын системийн нэгдсэн хяналт 

Түүнчлэн энэхүү систем нь нэгдсэн өгөгдлийн сан үүсгэж СӨХ-н нэгдсэн мэдээллийн системийг хэрэгцээт мэдээллээр хангаснаар хэрэглэгчид өөрсдийн хэрэгцээг хянах боломжийг хангадаг

СӨХ-ийн нэгдсэн мэдээллийн систем нь SCADA системийн нэгдсэн өгөгдлийн сангаас айлуудын цахилгаан ба усны тоолуурын мэдээллийг авч боловсруулалт хийж ус ба цахилгааны зарцуулалт, үнийн мэдээллийн цахим тайлангуудыг гаргах бөгөөд уг мэдээлэлд оршин суугчид гэрийн автоматжуулалтын системээрээ дамжин хандах боломжтой. Зарцуулалт ба хэрэглээний тайлангуудыг хэрэглэгч төрөл бүрийн хэлбэр шүүлтүүрээр түүхчлэн харах боломжтой. Систем нь айлын хэрэглээний тооцоог сар бүр автоматаар боловсруулж, айлуудад онлайнаар түгээж мэдэгдэнэ.  

ҮР ДҮН

  • Эдийн засгийн үр ашигтай, зардал хэмнэх систем.
  • SCADA систем нь хяналт доор байгаа ус хангамж, бохир ус, цахилгааны дэд системүүд дэх алдааг цаг тухайд нь илрүүлж хариу арга хэмжээ шуурхай авах бололцоотой
  • Гэрийн автоматжуулалтын систем нь хэрэглэхэд туйлын хялбар бөгөөд гар утас, таблет зэрэг хөдөлгөөнт төхөөрөмжүүд болон хананд суурилах тусгай удирдлагаар удирдаж болно.
  • Халаалтын удирдлагын систем нь өөрийгөө сургахаар програмчлагдсан учир хэсэг хугацаанд хэрэглэгчийн тохиргоог судалж тогтоогоод цаашид нөхцөл байдалд тохируулан автоматаар ажиллах чадамжтай. 
  • Системүүдийг холбож байгаа шилэн кабелын сүлжээ нь гаднын интернет, IPTV, хотын холбоо зэрэг системүүдэд шууд холбогдон ажиллахад бэлэн. 
  • СӨХ-ийн мэдээллийн системийг нэвтрүүлснээр оршин суугчид СӨХ, ус, цахилгаан зэрэг бүхий л ашиглалтын зардлаа онлайнаар хянаж төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлсэн
  • Хотхоны дотуур холбооны систем суурилуулснаар хотхон дотроо хүлээлтгүй, бага тарифаар хоорондоо холбогдох боломжийг бүрдүүлсэн.  

Бусад туршлагууд: