- Салбар: Иргэний нисэх тээвэр
- Технологи: Холбоо дохиолол, зарлан мэдээлэх систем, дотуур сүлжээ, электрон цагийн сүлжээ, дотоод кабелын сүлжээ, гадаад кабелын сүлжээ, телефон болон өгөгдөл дамжуулах систем, дотоод телефон холбооны систем, телевизийн систем,
- Төслийн хугацаа: 2013-2014
- Төслийн үр дүн: Ажлын бүтээмж, шуурхай үйлчилгээ 25% өссөн, барилгын урсгал зардал 30% буурсан
ШААРДЛАГА
2006 оны 6 дугаар сарын 28 ны өдөр Монгол Улсын Засгийн газар нисэх онгоцны шинэ буудал барих төслийг Япон улсын хөнгөлөлттэй зээлийн тусламжаар хэрэгжүүлэх хүсэлтийг Япон улсын засгийн газарт тавьснаар, нэгдсэн нэг ЖАЙКА нэрийн дор уг төсөл хэрэгжиж байна. (2008 оны 10 дугаар сарын 1ний өдөр Монгол Улсын Засгийн газар Японы Олон улсын банкны зээл, тусламжийн функц, хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай нэгдсэн байдаг.
ШИЙДЭЛ
Иргэний нисэхийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, нислэгийн аюулгүй байдлыг дээшлүүлэх болон нисэх онгоцны буудлаар үйлчлүүлэгчдийн тав тухтай байдлыг хангах зорилготой хэрэгжиж байна.
Тухайн төслийн туслан гүйцэтгэгч компаниудын нэг болох SITA IT Services олон улсын компанийн туслан гүйцэтгэгч компаниар 2014 оны 3 дугаар сард Ай Ти Зон компани шалгарч төслийн гүйцэтгэгч компаниудын нэг болсон.
Улаанбаатар олон улсын нисэх онгоцны шинэ буудал байгуулах төслийн хүрээнд нийт 32 нэр төрлийн 249 мянган кв.м барилга байгууламж баригдахаар төлөвлөгдөж, үүнээс Ай Ти Зон компани нь “Зорчигч үйлчилгээний барилга”, “Нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг”, “Гал унтраах авран хамгаалах албаны барилга”, “Цахилгааны үндсэн дэд өртөөний барилга”, “Усан хангамжийн барилга”, “Хяналтын цамхгийн цахилгааны дэд өртөө”, “Курсын радио маякийн дэд өртөө”, “Хэт богино долгионы радио нэвтрүүлэх төвийн дэд өртөө”, “Гүний худгийн насосын байгууламж”, “Өргөлтийн насосын байгууламж”, “Бохир цэвэршүүлэх байгууламж” зэрэг барилгуудад дор дурдагдах мэдээлэл, холбооны системүүдийг суурилуулах, дэд бүтцийг байгуулах ажлуудыг тус тус хийж гүйцэтгэж байна.
ТЕХНОЛОГИ
-
STRUCTURED CABLING SYSTEM (Дотоод кабелын сүлжээ). Олон тооны стандарт элементүүдээс бүрдсэн барилгын дотоод өгөгдөл дамжуулах кабелын болон сүлжээний дэд бүтцийн зохион байгуулалт.
-
EXTERNAL STRUCTURED CABLING SYSTEM (Гадаад кабелын сүлжээ). Гадаад сүлжээнд холбогдох зориулалт бүхий сүлжээний төхөөрөмжүүд болон кабелын шугамаас бүрдсэн байгууламжийн хүрээн дэх бүхий л объектуудыг дотоод болон гадаад сүлжээнд холбох болон үүрэн телефоны операторуудын сүлжээнд холбогдож интернет үйлчилгээ авах боломжтой сүлжээ байгуулах.
-
PUBLIC ADDRESSING SYSTEM (Зарлан мэдээлэх систем). Зорчигч Үйлчилгээний Барилгын бүхий л хэсгийг хамарсан нислэгийн мэдээллийн дэлгэцийн системээс ирэх мэдээлэл цацах, галын дохиоллын үед нүүлгэн шилжүүлэх дохио өгөх, чухал шаардлагатай мэдээллийг олон нийтэд түгээх, давтсан мэдээлэл, ая тоглуулах зэрэг зориулалт бүхий систем суурилуулах.
-
TELEPHONE AND DATA COMMUNICATION SYSTEM (Телефон болон өгөгдөл дамжуулах систем). Телефон болон өгөгдөл дамжуулах өндөр хурдны цаашид өргөтгөх боломжтой дэлхий нийтийн жишигт нийцсэн дэд бүтцийн шийдэл.
-
TRUNKING TELEPHONE SYSTEM (Дотоод телефон холбооны систем). Нууцлал болон үйлчилгээний талаар олон улсын хэмжээний шаардлагыг хангасан дотуур холбооны бүрэн IP систем суурилуулах
-
TELEVISION SYSTEM (Телевизийн систем). Барилга дахь бүх телевиз болон дэлгэцүүдийг нэгдсэн байдлаар удирдан дүрс дамжуулах системийн суурилуулалт.
-
MASTER CLOCK SYSTEM (Цагийн сүлжээ). Coordinated Universal Time (UTC)-д холбогдсон өндөр нарийвчлалтай GPS сервертэй холбогдсон дотоодын болон дэлхийн цагийн синхрончлолын системийг Зорчигч Үйлчилгээний Барилга болон бусад холбогдох барилгуудад суурилуулан тохируулах
ҮР ДҮН
Ай Ти Зон компанийн гүйцэтгэж буй ажил нь бараа материал нийлүүлэх, суурилуулах, инженерийн шийдэл гаргах зэрэг ажлуудад хуваагдан хэрэгжиж байгаа бөгөөд ажил гүйцэтгэх явцдаа хийгдэж буй ажлын гүйцэтгэлийг чанартай, эрсдэлгүй байлгахад анхааран бараа материалын сонголт болон ажлын гүйцэтгэлийг эхнээс нь эцэс хүртэл төслийн ерөнхий хариуцагч, зөвлөх инженерүүд болон ерөнхий туслан гүйцэтгэгч компаниудаар хянуулж ажилладаг.