- Салбар: Барилга
- Технологи: Барилгын нэгдсэн удирдлагын систем, Дотоод сүлжээ, дэд бүтцийн шийдэл, Галын дохиоллын систем, Домофон систем, Хяналтын камерын систем, Зарлан мэдээлэх систем
- Төслийн хугацаа: 2013-2014
- Төслийн үр дүн: Аюул гамшгийн ослын үед автоматаар аюулгүй байдлыг хамгаалах системүүд суурилагдсан, Гэрээ онлайнаар алсаас удирдах боломжтой
Улаанбаатар хотод жилд дунджаар 21000 айлын орон сууц ашиглалтад орж байгаа ба шинэ орон сууцны хорооллуудын тал хувь нь өндөр технологиор бүтээгдсэн, тав тухтай байдлыг дээд зэргээр хангасан барилгууд байна.
ШААРДЛАГА
Барилга, орон сууц нь чанартай материал, сайн хийц чухлаас гадна барилгын аюулгүй байдал, автоматжуулалтыг цогцоор нь бүрдүүлэх нь оршин суугчдад тав тухтай байдлыг мэдрүүлдэг. Тэр хэрээр барилгын нэр хүнд, үнэ ч нэмэгддэг талтай. Белла Виста хотхоныг анх барьж байгуулах зураг төсөл гарахад өндөр зэрэглэлийн орон сууцанд байх ёстой бүх системүүдийг багтаан төлөвлөжээ. М-Си-Эс Проперти компанийн хувьд өөрийн барьж буй бүх барилгад нэг стандартын систем суурилуулдаг бөгөөд Белла Виста хотхон барихад Ай Ти Зон компани барилгын бүрэн автоматжуулалтын тэдгээр системүүдийг суурилуулсан юм.
ШИЙДЭЛ
1. Дотоод сүлжээ, дэд бүтцийн шийдэл
Интернэт холболт, серверийн өрөө, аюулгүйн системүүд гээд барилгын автоматжуулалтад шаардлагатай бүхий л удирдлага, хяналтын хэсэг, кабелуудыг нэг мөр шийдэж, нэг дэд бүтцээр зангидаж өгсөн. Ингэснээр бүх системийн ажиллагаа илүү найдвартай болж, ажиллагааны үед гарч болох эрсдэлүүдийг тооцон, халахаас сэргийлэх хайрцаг, цахилгааны хэлбэлзэл, доголдлын үед найдвартай ажиллах тог баригч /UPS/-ийг зэргийг давхар шийдсэн.
Ашигласан брэндүүд: City Link, Toten, APC by Schneider Electric
2. Галын дохиоллын систем
Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гэнэтийн аюулаас хамгаалах зорилгоор галын дохиоллын системийг суурилуулсан. Бүх айл, орц хонгилд энэ системийг суурилуулсан ба хамгийн богино хугацаанд эзэмшигч, харуул хамгаалалтын албанд мэдээлэл хүргэх үүрэгтэй.
Ашигласан брэнд: Zeta
3. Домофон систем
Айл өрхийн аюулгүй байдлыг хангах, тав тухыг мэдрүүлэх үүднээс айл бүрт домофон систем суурилуулсан. Мөн хулгайн дохиоллын системийг хамт шийдсэн бөгөөд хөдөлгөөн илэрсэн тохиолдолд хамгаалалтын албанд шуурхай мэдээлэл өгснөөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилготой.
Ашигласан: Солонгос улсын Comox брэндийн хамгаалалтын тоног төхөөрөмжүүд
4. Хяналтын камерын систем
Оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүднээс барилгын бүх давхарт болон нийтийн эзэмшлийн талбайд хяналтын камеруудыг суурилуулсан. Харуул хамгаалалт, хүлээн авах хэсэгт камеруудыг дэлгэцээр хянаж, бичлэгийг хангалттай хугацаагаар хийж хадгалахаар тохируулсан.
Ашигласан: Vivotek брэндийн тоног төхөөрөмжүүд
5. Зарлан мэдээлэх систем
Нийтийн эзэмшлийн талбай, үйлчилгээний төв зэрэг бүх нийтэд мэдээлэл хүргэх шаардлагатай цэгүүдэд зарлан мэдээлэх системийг суурилуулсан. Гал гарах, гэнэтийн гамшиг, осол болох үед оршин суугч, үйлчлүүлэгчдэд нэгэн зэрэг мэдээлэл хүргэх зорилгоор энэхүү системийг ашиглах бөгөөд энгийн, тайван үед үйлчилгээний байгууллагууд мэдээллээ хүргэх, дуу ая тавих зэргээр ашиглах боломжтой.
ҮР ДҮН
Технологийн дэвшил, бүх шийдлүүд барилгын салбарт орж, оршин суугч алсын зайнаас гэрээ удирдах, хянах боломжтой болж илүү тав тухтай амьдралын хэмнэл аль хэдийн бий болжээ. Белла Виста хотхон бүх орон сууцандаа “Гэрийн автоматжуулалт”-ийн шийдлийг оруулж, хотхон даяар нэг удирдлагын системээр хянаснаар ямар нэгэн аюул, эрсдэл, гэнэтийн ослоос хамгаалж чаддаг болсон байна.