Customer Story

Говь Үйлдвэр - Хүний нөөцийн систем нэвтрүүлэх төсөл

  • Салбар:  Үйлдвэрлэл, Худалдаа
  • Технологи:  Green HRM, Green ERP
  • Төслийн хугацаа:  2016 он
  • Төслийн үр дүн: Хүний нөөцийн үйл ажиллагааны чанар сайжирсан, хүний нөөцтэй холбоотой зарим ажлууд автоматажсан.  

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:

Үндэсний үйлдвэрлэгч хийгээд экспортлогч Говь ХК нь  салбартаа тэргүүлэгч 1,700 гаруй ажилтантай томоохон байгууллагуудын нэг билээ. Олон ажилтантай байгууллагад тулгардаг асуудлын нэг болох хүний нөөцийн захиргаа эрх зүй, хөдөлмөрийн харилцааг зохистой түвшинд хангах зэрэг байдаг.

Энэ ч утгаараа тус байгууллагын хувьд дээрх асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийн үйл ажиллагааг өндөр бүтээмжтэй, хурдтай, тайлан тооцоог хүнээс хамаарсан механик алдаагүй явуулах шаардлага гарсан.  

ШААРДЛАГА:

  • Хүний нөөцтэй холбоотой гэрээ, тогтоол, шийдвэрүүдийг хянах боломжийг хянах
  • Хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоо статистик мэдээллийг цаг алдалгүй гаргах
  • Хүний нөөцийн төлөвлөлтийг хийх, цалин, урамшууллыг тооцоолох цагийг багасгах
  • Хүний нөөцтэй холбоотой гарах шийдвэр гаргалтыг дэмжих

ШИЙДЭЛ

1,700 гаруй ажилтантай Говь ХК-ийн хувьд хүний нөөцтэй холбоотой өдөр тутмын маш их ажлууд болон хүний нөөцийн төлөвлөлт, цаг бүртгэл, гэрээ, тушаал, шийдвэр, цалин, урамшуулалтай холбоотой ажлуудыг хөнгөвчлөх, асуудлыг оновчтой шийдвэрлэх гарц хайж байсан. 

Дээрх асуудлуудыг бүрэн шийдвэрлэх боломжтой, монгол инженерүүдийн бүтээсэн Монголын хамгийн анхны цогц ERP систем болох Green ERP системийн Green HRM системийг үйл ажиллагаандаа ашиглах болсон.  

ҮР ДҮН

Тус системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр Говь ХК-н хүний нөөцийн зарим механикаар хийгддэг байсан ажлууд бүрэн автоматжиж, хүний нөөцтэй холбоотой мэдээлэл, шийдвэрүүдийг байгууллагын удирдлагуудад шууд хүргэх боломж бүрдсэн. Түүнчлэн хүний нөөцийн ажилтнууд өдөр тутмын бичиг цаасны ажил гэхээсээ илүүтэйгээр үндсэн үйл ажиллагаандаа илүү анхаарч ажиллах нөхцлийг бүрдүүлсэн.

Бусад туршлагууд: