- Салбар: Үйлдвэрлэл, худалдаа, эрүүл мэнд
- Технологи: Tableau BI, Data Collection, Data Preparation
- Төслийн хугацаа: 2018 он 1 сар - 5 сар
- Төслийн үр дүн: Байгууллагын BI системийг нэвтрүүлж тоон буюу датад суурилсан шийдвэр гаргалтыг хурдан, оновчтой хийдэг болсон.
Системийн танилцуулга: https://www.itzone.mn/page/tableau
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:
Монос Хүнс ХХК нь эрүүл мэндийн хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Монос Групп хэмээх их айлын нэг хэсэг болсон компани. Ер нь бол хэрэглэгчдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих байдлаар эрүүл байх үндсийг хангах эрүүл мэндийн хүнсээр хангах зорилготой компани юм. Мөн Монос Групп өөрийн гэсэн Мэдээллийн Технологийн үйл ажиллагаа явуулдаг технологийн тусгай компанитай болсон.
2015 оноос эхлэн Монос Группийн салбар компаниудад (Монос Хүнс ХХК нь салбар компани) ERP буюу байгууллагын нөөц удирдлагын системийг нэвтрүүлж эхэлсэн. ERP системд байгууллагад бүрэн нэвтэрснээр, Хүний нөөцийн болоод, худалдан авалт, гэрээтэй холбоотой хэсгүүд илүү дэлгэрэнгүй, ил тод дататай болсон. Эндээс эхэлж тэрхүү их датаг цуглуулж, унших, бизнестээ ашиглах шаардлагатай болж ирсэн.
ШААРДЛАГА:
- Байгууллагын датаг боловсруулан, ойлгомжтой дүрслэх “Ухаалаг бизнесийн аналитик” систем байх.
- Шийдвэр гаргалтуудыг оновчтой байлгахад дэмжихүйц байх
- Гаргаж байгаа мэдээлэл, дашбоард нь байгууллагын аль функцэд ажиллагсдад харахад ойлгомжтой байх
- Ямар нэгэн код, програмчлалын алдаагүй ажилладаг байх
- Системийг хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглаж хөгжүүлэх
- Аюулгүй байдал, найдвартай ажиллагааг бүрэн хангах
ШИЙДЭЛ
Монос Групп 2012 оноос эхлэн BI компанидаа нэвтрүүлэн, нутагшуулах урт хугацааны зорилготойгоор датаг цуглуулж (Data Collection), датаг бэлтгэж (Data preparation) ирсэн. Үүний дараагаар датаг зөв дүрслэн нэгтгэж, тайлан гаргах, унших хэрэгсэл шаардлагатай болсон. Монос Группийн салбар IТ компани өөрсдөө BI системийг хөгжүүлж болох байсан ч цаг хугацааны хувьд хомс байгаа энэ үед бид гаднын SAP, Microsoft BI system, TABLEAU гэх мэт бэлэн системүүдийг ашиглах боломжтой эсэх дээр туршилт хийсэн бөгөөд 2018 оны 3 сараас эхлэн дээрх системүүдийн TABLEAU системийг хамгийн боломжтой гэж үзсэн.
Түүнчлэн дата хангалттай байсан тул датаг яаж ашиглах тал дээр илүү төвлөрсөн бөгөөд тус байгууллагын хамгийн гол функц болох борлуулалт, үйлдвэрлэл гэх мэт цаг тутам мэдээлэл нь шинэчлэгдэн нэг дэлгэцээс харах шаардлага гарсан. Үүнд:
- Борлуулалтын ажилтан ямар бүсийн, ямар цэгүүд дээр ажиллахад гүйцэтгэл нь ямар байгааг шууд хянах
- Агуулахад бэлэн барааны нөөц байгаа эсэх, үйлдвэрлэлт болон барааны нөөцийн хэмжээ зохих түвшинд байгааг харах
ҮР ДҮН
Удирдлагуудын хувьд өмнө мэдрэмжид суурилан шийдвэр гаргах хандлагатай байсан бол шийдвэр гаргалтад илүүтэйгээр суурилах болсон. Түүнчлэн борлуулалт, агуулах, түгээлт зэрэг үндсэн функцүүдэд шаардлагатай мэдээллийг нэг дороос буюу нэг дэлгэцээс дашбоард хэлбэрээр харах боломжтой болсон нь төлөвлөлт хийхэд болон санхүүгийн, санхүүгийн бус зардлуудыг бууруулахад ихээхэн нөлөө үзүүлсэн.
Мөн байгууллага өөрийн CRM системтэйгээ нэгтгэн ажиллуулах боломжтой болсноос гадна Үнэнч хэрэглэгчдэдээ зориулсан лоялти програм дээр дүгнэлт хийж, илүү сайжруулсан.