- Салбар: Уул уурхай, үйлдвэрлэл
- Технологи: Tableau BI, Data Preparation
- Төслийн хугацаа: 2016 он
- Төслийн үр дүн: Мэдээллийн автоматжуулалт, ажлуудын ялгаатай байдлыг бий болгосон.
Системийн танилцуулга: https://www.itzone.mn/page/tableau
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:
Оюу Толгой ХХК нь уул уурхайн салбарын томоохон компаниудын нэг бөгөөд үйл ажиллагааныхаа үр ашигтай байдал, датанд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих болон аналитикийн системүүдийг цогцоор нь авч хэрэгжүүлэхийг зорьдог.
Энэ ч утгаараа өдрөөс өдөрт байгууллагын дата асар их хэмжээгээр нэмэгдэхийн хэрээр өгөгдлийг хамгийн хурдан хугацаанд боловсруулж оновчтой шийдвэр гаргалт, тасралтгүй үйлдвэрлэлээ дэмжих системүүдийн авч ашиглах шаардлага зүй ёсоор тавигдсан.
ШААРДЛАГА:
- Байгууллага тайлан мэдээ бэлтгэхэд их хэмжээний цаг зарцуулдаггүй болох
- Бэлтгэсэн тайлан мэдээг онлайнаар харж, хянах боломжийг бий болгох
- Өгөгдлийг хурдан хугацаанд боловсруулж хэрэглэгчид цаг алдалгүй хүргэх
- Мэдээллийг автоматжуулах
- Үйлдвэрлэлийн зогсолтгүй ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх
- Оновчтой шийдвэр гаргалтуудыг дэмжих
ШИЙДЭЛ
Оюу Толгой компанийн хувьд байгууллагын шийдвэрүүдээ датанд суурилан гаргадаг. Асар хурдтай өсөн нэмэгдэж байгаа байгууллагын датаг богино хугацаанд боловсруулж, зах зээлд цаг алдалгүй нийлүүлж байгууллагын бүх түвшний шийдвэр гаргалтыг шуурхай дэмжих зорилгоор тохирох системүүдийг хайж эхэлсэн.
Дээрх шаардлагуудыг бүрэн хангах боломжтой, өгөгдөл боловсруулалтын хамгийн зөв шийдлийг Ай Ти Зон Компанийн санал болгодог Tableau BI системийг гэж үзэн 2016 оноос эхлэн үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.
ҮР ДҮН
Тайлан мэдээ бэлдэхэд цаг алдахаа больсон бөгөөд системээс бэлтгэгдсэн тайлан мэдээний үр дүнд анализ хийхэд илүүтэйгээр цагаа зарцуулдаг болсон нь оновчтой шийдвэрийг шуурхай гаргах үндсэн хөшүүрэг болсон. Түүнчлэн тайлан мэдээ нь зөвхөн хэлтэс, газрын болон хурлын хүрээнд яригдах биш удирдлагууд хүссэн үедээ, хүссэн төхөөрөмжөөс ч онлайнаар ороод үзэх боломжтой болсон.