June 03, 2016
Та өөрийн бизнес ажил хэргээ өргөжүүлэхийн хэрээр салбар байршлууддаа байнга хяналт тавьж тогтмол мэдээлэл авах шаардлага тулгарч байна уу? Аль эсвэл гэртээ үлдсэн хүүхэддээ санаа зовнин яг одоо юу болж байгаа бол гэж бодоод ажилдаа төвлөрч чадахгүй байна уу? Тэгвэл таны санаа зовнилыг бага зардлаар хялбархан шийдэх орчин үеийн шийдлийг Mogul Vision танд санал болгож байна.
Mogul Vision буюу үүлэн тооцоолол дээр суурилсан камерын хяналтын цогц шийдэл нь камерыг хүссэн үедээ хаанаас ч цаг хугацааны хоцрогдолгүй харах, бичлэг хийж тодорхой хугацаанд хадгалах болон бичлэгээ ухраан харах боломжийг олгодгоороо онцлог давуу талтай. Цаашилбал үйлчилгээний найдвартай байдал болон хяналтын камеруудын тасалдалгүй ажиллагааг хангах зорилгоор мэргэшсэн инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн чадварлаг баг төхөөрөмжийн ажиллагааг зайнаас хянаж, мэдээллийг цаг алдалгүй үйлчлүүлэгчдэд хүргэн ажилладаг.
Mogul Vision үйлчилгээний хэрэглэгч болсноор аливаа байгууллага камерын хяналттай холбоотой бүхий л асуудлаа мэргэжлийн байгууллагад даатган үндсэн ажилдаа анхаарлаа хандуулах боломж бүрдэх юм.
ЯМАР Ч ХЭРЭГЛЭГЧ ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭГ СОНГОСНООР ӨӨРТӨӨ ДАРААХ ДАВУУ ТАЛУУДЫГ БИЙ БОЛГОДОГ
Mogul Vision системд хэрэглэгчийн мэдээлэл нь хэрэглэгчийн байранд (On-Site) биш манай үндсэн дата центр дээр байрладаг (Hosted) бөгөөд Ай Ти Зон ХХК нь хэрэглэгчийн мэдээлэл болон кибер аюулгүй байдлыг бүрэн хариуцаж дараах 2 түвшинд чанд хамгаалдаг. Үүнд:
БИЕТ БАЙДЛААР
Системийн видео хадгалах үндсэн тоног төхөөрөмжийн Cloud шийдэл нь Монголд хийгдсэн Private Cloud юм. Энэ нь манай үндсэн дата төвд байдаг ба тухайн дата төвд гадны ямар нэгэн хүн нэвтрэх боломжгүй ба 24/7- ийн тогтмол хяналттай байж үйл ажиллагааны хэвийн байдлыг мэргэжлийн сертификаттай инженер техникийн баг байнга хариуцаж ажилладаг.
ИНТЕРНЕТ ОРЧИНД ВИДЕО ӨГӨГДӨЛД ХАНДАХ
Mogul Vision системийн тоног төхөөрөмжүүд нь цахим халдлагаас сэргийлэх дэлхийн хамгийн шилдэг шийдэл болох Fortinet firewall-оор хамгаалагдсан байдаг тул гадны аливаа кибер халдлагаас бүрэн хамгаалагдсан байдаг. Мөн тухайн камерын бичлэг нь серверт хадгалагдахдаа Encryption хийгддэг тул хөндлөнгийн этгээд тухайн бичлэгийг үзэх боломжгүй зөвхөн эрх бүхий хэрэглэгчид системд хандах эрхтэй байх бөгөөд видео файлыг дур мэдэн устгах, өөрчлөх боломжгүй.