July 31, 2025
Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойших хамгийн том бүтээмжийн шилжилтийн үед бид амьдарч байна. Roland Berger Consulting-ийн судалгаагаар 2000 оноос хойш дэлхийн нийт бүтээмж 5–6 дахин өссөн байна. Энэ өсөлтөд нөлөөлсөн гол технологийн дэвшил бол бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэрэглээ болсон компьютер (PC) юм.
40 гаруйхан жилийн настай энэ технологи нь цар тахал болон хиймэл оюуны (AI) үсрэнгүй хөгжилтэй уялдан хувьсан өөрчлөгдөж, өнөөдөр биднийг AI PC буюу хиймэл оюунт компьютерын шинэ эринд авчирчээ.
Үүнтэй зэрэгцэн дэлхийд мэдээллийн технологийн "end-to-end" шийдлээр манлайлагч Dell Technologies компани AI PC-ийн цоо шинэ үеийг зарлалаа. Dell компани нь өөрийн Latitude, Precision, OptiPlex, Inspiron, XPS зэрэг найдвартай ажиллагаа, өндөр гүйцэтгэл, мэдээллийн аюулгүй байдлаараа шалгарсан 9 төрлийн брэндүүдийг нэгтгэн, хувийн болон мэргэжлийн компьютерын шинэ AI PC багцыг танилцуулсан юм.
Энэхүү шинэ багцад гоёмсог, авсаархан зөөврийн компьютерууд, хүчирхэг workstation-ууд, найдвартай desktop компьютерууд багтаж байгаа ба хэрэглэгчдэд байршлаас үл хамааран илүү бүтээмжтэй, аюулгүй ажиллах нөхцөл бүрдүүлж, “ажил ба амьдралын тэнцвэр”-ийг дэмжихэд чиглэжээ.
Яагаад AI PC хэрэгтэй вэ?
Орчин үед байгууллагууд дотооддоо AI шийдэл хөгжүүлэх, ChatGPT, Copilot зэрэг гуравдагч платформ ашиглах зэрэг хиймэл оюуныг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. Энэ үед on-device AI буюу өгөгдөл, хиймэл оюуны боловсруулалтыг шууд компьютер дээрээ гүйцэтгэх хэрэгцээ эрс нэмэгдсэн.
Dell AI PC нь дараах боломжуудыг олгодог:
Сервер, клаудын ачааллыг бууруулж, зардлыг хэмнэх,
Илүү хурдан, бүтээмжтэй ажиллах орчныг бүрдүүлэх,
AI функцүүдийг илүү үр ашигтай, шууд ашиглах.
Эдгээр давуу талыг шинэ үеийн Neural Processing Unit (NPU) чипээр дэмжиж, батарейны ашиглалтыг уртасгаад зогсохгүй AI гүйцэтгэлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлжээ.
Dell компани нь нийт 13,000 орчим хэрэглэгч, түнш болон дистрибьютер байгууллагуудаас авсан судалгаандаа үндэслэн AI PC-г сонгоход илүү хялбар болгохын тулд дараах 3 үндсэн ангиллыг танилцуулсан юм.
Dell AI PC-ийн 3 үндсэн ангилал
1. Dell (Өдөр тутмын хэрэглээ)
Хичээл, оффис, энгийн хэрэглээний програм, тоглоом зэрэг өдөр тутмын хэрэглээнд
Хөнгөн, гоёмсог загвар
2. Dell Pro (Бизнес, байгууллагын хэрэглээ)
Аюулгүй байдал, удирдлага, бүтээмжийг дээд түвшинд хангана
Дотоод сүлжээ, байгууллагын орчинд ажиллахад төгс тохиромжтой
3. Dell Pro Max (Мэргэжлийн түвшний хэрэглээ)
Хүчирхэг CPU, GPU, өндөр хурдтай хадгалалт, дэвшилтэт санах ой,
AI хөгжүүлэлт, 2D/3D загвар, контент бүтээл зэрэгт зориулсан
Эдгээр ангиллууд нь цаашлаад үзүүлэлт, хэрэглээнээс хамааран дотроо Base, Plus, Premium гэсэн 3 түвшинд хуваагддаг.
Dell AI PC-үүд нь ангилалдаа хамгийн жижиг, хөнгөн зөөврийн компьютеруудын нэг бөгөөд, таны завгүй өдрийн ачаалал, эдэлгээг даахуйц бат бөх, найдвартай материалаар хийгдсэн. Бусад ижил төрлийн төхөөрөмжтэй харьцуулахад нугасны цикл, уналт, цохилтыг гурав дахин илүү тэсвэрлэдэг байна.
Dell Pro – Бизнес ангиллын шинэ стандарт
Dell Pro загварууд нь “Dell Pro”, “Dell Pro Plus” болон “Dell Pro Premium” гэсэн 3 түвшинтэй бөгөөд дараах онцлох давуу талтай.
Өндөр бүтээмж: Хүчирхэг процессор, on-device AI, уртасгасан батарей ашиглалт, саадгүй холболт зэрэг нь уян хатан, үр бүтээмжтэй ажиллах боломжийг ажилтнуудад олгоно.
Dell Pro, Dell Pro Premium ангиллын AI PC нь Intel® Core™ Ultra (Series 2, V болон U SKUs) болон AMD Ryzen™ процессоруудын сонголттой. Харин Dell Pro Plus нь Intel, AMD, Qualcomm-ын хамгийн олон төрлийн процессорын сонголттой.
Салбартаа тэргүүлэх аюулгүй байдал ба хялбар удирдлага: Dell Pro PC-үүд нь Dell SafeID, Dell SafeBIOS, lock slots, smartcard reader зэрэг дэвшилтэт аюулгүй байдлын функцүүдтэй. Мөн Dell-ийн сүүлд танилцуулсан Dell Device Management Portal нь Microsoft Intune-тай интеграци хийгдсэн тул IT администраторууд олон тооны төхөөрөмжийг хялбараар удирдах боломжтой.
Тогтвортой инновац: Dell Pro PC-үүд нь үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх нөлөөг бууруулах зорилгоор байгаль орчинд ээлтэй дахин боловсруулагдсан материал ашиглаж хийгдсэнээс гадна салбартаа анх удаа Модулар концепцийг бодит болгосон. Үүний тод жишээ нь Dell Pro загварууд нь Модулар буюу хэрэглэгч өөрөө солих боломжтой USB-C оролттой болсон. Ингэснээр зөвхөн USB-C гэмтэхэд эх хавтанг тэр чигээр нь сольж өндөр зардал гаргах эрсдэлээс сэргийлж, IT зардлыг хэмнэхэд ихээхэн ач холбогдолтой юм.
Dell Pro Онцлох загварууд:
Dell Pro 13/14 Premium – Ухаалаг, хөнгөн, хүчирхэг
Энэхүү Copilot+ PC нь гүйцэтгэл болон зөөвөрлөхөд хялбар байдлыг хамгийн их чухалчилдаг гүйцэтгэх захирлууд, удирдах ажилтан, зөвлөхүүдэд зориулагдсан загвар юм. Энэхүү гоёмсог, хөнгөн хэр нь хүчирхэг зөөврийн компьютер нь 13 болон 14 инчийн дэлгэцийн сонголттой Pro багцын хамгийн нимгэн, хөнгөн загвар бөгөөд ердөө 1.07 кг-аас эхэлдэг.
Батарейны ажиллагаа: 21.2+ цаг хүртэл ажиллах чадвартай бөгөөд энэ нь өмнөх загвараасаа 51% сайжирсан.
AI гүйцэтгэл: AI процесс хийх хурд өмнөх загвараасаа 3.5 дахин хурдан, график рендер хийх чадвар нь 82%-аар нэмэгдсэн.
Дуу чимээ хамгийн бага: Шинэ dual fan thermal design-ийн тусламжтайгаар чимээгүй ажиллагааг хангаж, хэрэглэгчид төвлөрөх орчныг бүрдүүлнэ.
Камер: HDR бүхий 8MP камертай тул видео уулзалтуудад илүү тод, чанартай дүрс дамжуулна.
Түүнчлэн Dell Pro 14 Premium нь Tandem OLED display-тай анхны зөөврийн компьютер (худалдааны зориулалттай) болж байгаагаараа онцлогтой. Энэхүү дэлгэц нь уламжлалт OLED дэлгэцтэй харьцуулахад:
24% илүү эрчим хүчний хэмнэлттэй,
49% хөнгөн,
илүү тод, амьд өнгө, гүн хар өнгийг дүрслэх чадвартай.
Dell Pro Premium-ийн их бие нь 90% дахин боловсруулсан магниар хийгдсэн тул байгаль орчинд ээлтэйгээс гадна гоёмсог, хөнгөн, бат бөх хийцтэй болжээ.
Dell Pro Max – Хамгийн өндөр гүйцэтгэлтэй AI төхөөрөмжүүд
Хил хязгаарт баригдахгүй хэзээд томоор мөрөөдөж, нормыг эвдэж байдаг уран бүтээлч, хөгжүүлэгчдэд тэдний мөрөөдөлтэй зэрэгцэн алхах хүчирхэг хэрэгслүүд шаардагддаг. Dell Pro Max ангилал нь бүтээлч мэргэжилтнүүд, AI хөгжүүлэгчид болон өндөр гүйцэтгэл шаарддаг хэрэглэгчдэд зориулсан шийдэл бөгөөд тооцооллын шинэ хязгаарыг нээж, санаагаа бодит бүтээл болгон хувиргахад тусална.
Dell Pro Max PC нь зүгээр нэг төхөөрөмж биш — тэр бол инновацын хөдөлгүүр юм. NVIDIA GTC 2025 арга хэмжээнд танилцуулсан NVIDIA RTX PRO™ Blackwell GPUs, хамгийн сүүлийн үеийн Intel, AMD Ryzen, Threadripper CPUs, мөн Neural Processing Unit (NPU)-тэй, Copilot+ PC сонголтуудтай энэ загварын төхөөрөмжүүд нь асар их өгөгдөл боловсруулах, олон даалгаврыг зэрэг гүйцэтгэх чадвартай.
Том хэлний загвар (LLM) ажиллуулах, инженерчлэлийн цогц төсөл боловсруулах, бүтээлч салбарын гайхалтай контент бүтээх эсвэл кино, телевизийн өндөр нягтаршилтай дүрс боловсруулах гээд ямар ч өндөр хүчин чадал шаардсан ажлыг Dell Pro Max системүүд найдвартай гүйцэтгэнэ.
AI хөгжүүлэлтэд шинэ стандарт тогтоож буй хүчирхэг AI төхөөрөмжүүд
Dell Pro Max with GB10
Хөгжүүлэгчид, судлаачдад зориулсан авсаархан хэр нь хүчирхэг AI хөгжүүлэгч PC.
Процессор: NVIDIA GB10 Grace Blackwell Superchip
FP4 AI гүйцэтгэл: 1,000 TOPS (тэрбум үйлдэл/секунд)
Хэрэглээний давуу тал:
200 тэрбум хүртэл параметртэй AI reasoning загваруудыг үр ашигтай прототип хийх, тохируулах, байрлуулах,
Dell Pro Max with GB300
460 тэрбум хүртэлх параметртэй дэвшилтэт LLM-уудыг ашиглан томоохон хэмжээний AI төсөл, сургалт, inferencing хийхэд зориулагдсан илүү хүчирхэг AI хөгжүүлэгч систем.
Процессор: NVIDIA GB300 Grace Blackwell Ultra Desktop Superchip
Системийн санах ой: нийт 784GB
288GB хүртэл HBME3e GPU санах ой
496GB LPDDR5X CPU санах ой
FP4 AI гүйцэтгэл: 20,000 TOPS хүртэл
Эдгээр дэвшилтэт платформууд нь AI хөгжүүлэлтийг илүү хялбар, хүртээмжтэй, зардал багатай болгож, салбарын шинэ стандартыг тогтоож байна.
Хаанаас авах вэ?
Dell Pro AI PC-ийг Dell Technologies компанийн албан ёсны дистрибютер Ай Ти Зон компаниас худалдан авах боломжтой. Харин Dell болон Dell Pro Max загварууд нь энэ ондоо багтан худалдаанд гарах юм.