Хэвлэх, хувилах үйлдлийн нэгдсэн удирдлага

May 09, 2016

Албан байгууллага оффис бүрт хэвлэх, хувилах төхөөрөмж болон түүний ашиглалттай холбоотой асуудал цаг ямагт гарч байдаг. Тэгвэл дээрх асуудалд цаг алдалгүйгээр үндсэн ажилдаа анхаарах боломжийг танай байгууллагад олгох хэвлэх болон хувилах үйлдлийн нэгдсэн удирдлагын UniFLOW системийг танд санал болгож байна.

 

1. Хэвлэлтийн зардлыг ухаалгаар зохицуулах

Байгууллагын дотоод хэлтэс, бүлэг, төсөл болон тодорхой ажилтай холбоотой хэвлэлтийн хэрэглээг тодорхойлох ба хуваарилахад UniFLOW систем нэн чухал ач холбогдолтой. Учир нь UniFLOW систем нь тухайн байгууллагын хувьд ирээдүйн хэвлэх үйл ажиллагаатай холбоотой төсвөө өмнөх мэдээлэл дээрээ тулгуурлан бодитоор гаргахад тусалдаг.

 

2. Байгууллагын хэвлэлтийн нарийвчилсан тайлан, мэдээллийг хүлээн авах

UniFLOW систем байгууллагын хэвлэлттэй холбоотой 65 төрлийн тайланг хэрэглэгчийн хүсэлтээр эсвэл тодорхой хугацааны давтамжтайгаар гаргаж, тухайн байгууллагын холбогдох ажилтан болон менежерүүдэд цаг алдалгүй цахим хэлбэрээр хүргэдэг. Ингэснээр төхөөрөмж, ажилтан, баг, хэлтэс болон дурын бүлэг ажилтнуудын хэвлэлтийн тайланг нарийвчлан харуулна. Цаашилбал эдгээр тайлан дээр үндэслэн байгууллагын нийт хэвлэлтийн өсөлт, бууралтын хандлагыг дунд болон урт хугацаанд шинжлэх боломж бүрдэнэ.

 

3. Байгууллагын дотоод дахь хэвлэлт бүрийг хянах

Хэвлэлт болон түүнтэй холбоотой зардлаа бууруулахаар зорьж буй байгууллагын хувьд хэвлэлтийн үйл ажиллагааны аль хэсэгт хамгийн их зардал гарч байгааг мэдэх нь нэн түрүүнд хийх шаардлагатай алхам юм. Бидний санал болгож буй UniFLOW систем нь чухам энэхүү боломжийг танд олгох бөгөөд хэвлэлттэй холбоотой бүхий л төхөөрөмжүүд, тэр дундаа хувилагч, принтер, олон үйлдэлт принтер, факсын аппарат, сканер зэргийг үйлдвэрлэгч болон брэндээс нь үл хамааран нэгтгэн удирдах болон хянах боломжийг олгодог. Хэвлэлттэй холбоотой зардал хаана хамгийн их гарч байгааг мэдсэнээр тухайн байгууллага өнгөт, хар, хоёр талтай хэвлэлт болон цаасны хэмжээг тохируулах, төхөөрөмжийн оновчтой ашиглалтыг нэвтрүүлэх, хувийн болон ач холбогдол багатай хэвлэлтийг хязгаарлах, цаасны хаягдлыг бууруулах, дотоод нөөц бололцоог бүрэн ашиглан хэвлэлтийн зардлаа бууруулах боломжтой.

 

4. Байгаль орчинд ээлтэй хэвлэлт

Байгууллага нь UniFLOW системийн тусламжтай оффисын хэвлэлтээ ухаалгаар удирдсанаар цаасны хаягдал, төхөөрөмжийн үргүй ашиглалт, хэвлэлтийн зардлыг бууруулж байгаль орчинд ээлтэй тогтвортой ажлын орчинг бүрдүүлнэ.