November 20, 2018
“2021 он гэхэд нийт худалдан авагчдын 20% нь бүрэн автоматжсан аюулгүй байдлын хамгаалалтын шийдлийг худалдан авдаг болно.”
Дэлхийн шилдэг технологи үйлдвэрлэгч, нийлүүлэгч компаниуд Security буюу Аюулгүй байдлын зах зээл дээр амжилттай бүтээгдэхүүн гаргаснаараа өөр хоорондоо өрсөлддөг болсон. Жишээ нь: Та бидний мэдэх CISCO компани сүлжээний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч гэхээсээ илүүтэй кибер хамгаалалт, имэйл хамгаалалтын шийдлээрээ манлайлагчдын эгнээг тэргүүлдэг. Аюулгүй байдлын зах зээлийн өөрчлөлт, динамикууд нь үндсэндээ Next Generation Security буюу Дараа үеийн аюулгүй байдлын ирээдүйн чиг хандлага руу шунан уралдагч эдгээр компаниудын шийдлээс шалтгаалан хөгжиж байдаг. 2021 он гэхэд нийт худалдан авагчдын 20% нь “Бүрэн автоматжсан Аюулгүй байдлын хамгаалалтын шийдлийг худалдан авдаг болно” гэсэн хандлагатай байгаа нь инноваци бүтээгчдийн гол чиглэл боллоо.
2018 оны Гартнераас гаргасан 2018 оны аюулгүй байдлын хамгаалалтын шийдлийн “Magic Quadrant” буюу “Шидэт Квадрат” дах манлайлагчдыг харвал “Автоматжсан”, “Эрсдэлийг тооцоолох, анализ” гэсэн шинж чанар нь орчин үеийн хамгаалалтын шийдэлд зайлшгүй байх үндсэн шаардлага болох нь тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл аюулгүй байдлын хамгаалалтын шийдлийн автоматжуулалт нь ирээдүйд гарах эрсдэлийг тооцоолох, анализ хийдэг байхдаа хамгийн гол үнэлүүштэй чанар нь орших аж.
Нөгөө талаас хэрэглэгчдийн хувьд автоматжуулалтыг илүү их анхаарч худалдан авалтаа хийж байгаа нь цаанаа халдлагаас урьдчилан хамгаалалтаа хийх, хурдан хариу үйлдэл үзүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийх, нэгдсэн удирдлага хийхэд тохиромжтой байдаг байна.
Технологи бүтээгчид нь үндсэн хэрэгцээнээс гадна илүү олон зүйлд ашиглах боломжтой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэснээр зах зээлийн өөр сегмент рүү нэвтэрч, өрсөлдөх чадвараа улам бүр нэмсээр байна. Жишээ нь: Гар утсанд зориулсан кибер халдлагын бүтээгдэхүүн нь End Point буюу эцсийн хэрэглэгчийн бүх төрлийн төхөөрөмжийг хамгаалах боломжтойгоор зах зээлд танилцуулагдаж байна. Гартнерын гаргасан судалгаан дээр 2020 он гэхэд End Point Protection (EPP) хамгаалалтын шийдлийн 30% нь зөвхөн мобайл халдлагаас хамгаалах үндсэн үүрэгтэй болно гэж үзсэн байна.