Dell EMC - Серверээ шинэчилж манлайллаа бататга

December 05, 2016

Бизнес нь хурдацтай өргөжин тэлж буй томоохон байгууллагууд их хэмжээний мэдээллээ хадгалахын тулд дата төвтэй болох шаардлагатай тулгардаг. Дата төв гэдэг нь тасралтгүй мөнхийн ажиллагаатай байх гэсэн бичигдээгүй хууль мөрдөгддөг, сервер болон сүлжээний төхөөрөмжүүд, түүнтэй холбоотой мэдээлэл хадгалах төхөөрөмжүүдийг стандартын дагуу байнгын болон нөөц цахилгааны эх үүсвэр, сүлжээний холболт, хяналтын систем, камерын хяналт, галын хамгаалалт, хөргөлтийн систем болон гадны цахим халдлагаас хамгаалах хамгаалалтын төхөөрөмжүүдээр бүрэн тоноглож байгуулсан өрөө тасалгаа, барилга байгууламж юм.

Өндөр хүчин чадал бүхий дата төв байгуулахад хамгийн чухал зүйл нь сервер буюу мэдээлэл болон ажлын урсгалыг нэгтгэн зохицуулж байдаг төхөөрөмж юм.

Хэрэв та байгууллагынхаа серверийн тоног төхөөрөмжийг шинэчилж өргөтгөх аль эсвэл шинээр дата төв байгуулахаар төлөвлөж байгаа бол Dell EMC компанийн серверийн тоног төхөөрөмжийн шийдлийг танилцуулж байна.

Dell EMC компани нь серверийн зах зээлд Converged Architecture буюу системийн нэгдсэн тогтолцооны шийдэл санал болгосноор мэдээллийн технологийн дэд бүтцийн шийдлийг хялбаршуулж бизнес эрхлэгчдэд олон шинэ боломжуудыг бий болгосон юм.

Тэдгээрээс дурдвал:

  1. Суурилалт, тохиргооны цагийг 4 дахин хурдасгана
  2. Бизнесийн хөгжлийг дэмжих IT-ийн бодлого боловсруулах хугацааг 338% өсгөнө
  3. Бизнесийн програм хангамж хөгжүүлэх явцыг 55% хурдасгана
  4. Дата төвийн хөрөнгө оруулалтыг зардлыг дунджаар 8 сарын дотор нөхнө
  5. IT-ийн дэд бүтэц, ажиллах хүчний зардлыг 36% бууруулна.

ALL-FLASH ТЕХНОЛОГИЙН ТУСЛАМЖТАЙГААР МТ-ИЙН ДЭД БҮТЦЭЭ ТӨГӨЛДӨРЖҮҮЛ

Хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлага өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж энэ өсөлтийг гүйцэхийн тулд бизнесийн байгууллагууд илүү хурдтай хүчтэй өгөгдөл хадгалах шийдэл эрэлхийлэх болжээ.

Dell EMC компани өндөр хурдны VMAX All-Flash өгөгдөл хадгалах шийдэл нь

  • HDD буюу уламжлалт шийдэлтэй харьцуулахад 60%-90% цөөн тооны SSD санах ой ашигладаг. 200’000 IOPS хурдтай систем бий болгоход 10 SSD хангалттай байдаг бол HDD технологийн 1000 хард диск ашиглах хэрэгтэй болдог. SSD санах ой нь ачаалал даах чадвар өндөртэй учир нийт серверийн тоог 5-30% бууруулж хэмнэлт хийх боломжтой.
  • VMAX All-Flash төхөөрөмжийг худалдан авснаар олон тооны хэрэгцээт програм хангамж дагалдан ирдэг тул нэмэлтээр үнэтэй програм хангамж худалдан авах шаардлага багатай.
  • Бүтээмж өндөртэй цөөн тооны төхөөрөмж ашигласнаар зай талбай, эрчим хүчний зардлаа ихээхэн хэмжээгээр хэмнэх боломжтой. SSD шийдэл нь HDD төхөөрөмжөөс дунджаар хоёр дахин бага зай эзэлж 4-5 жилийн дотор 50’000-100’000 долларын эрчим хүчний хэмнэлт гаргах боломж бүрдүүлдэг.
  • All-Flash систем нь энгийн, өдөр тутмын үйлдлийг автоматжуулах шийдэл агуулсан учир системийн администраторын төхөөрөмжийн хэвийн ажиллагаа хянах, тохиргоо хийх цагийг 80- 100% бууруулж, ажиллах хүчний зардлыг багасгана.

Ай Ти Зон ХХК нь Dell EMC компанийн Тэргүүн Түнш (Premier Partner)-ээр 2001 оноос эхлэн тасралтгүй ажиллаж, албан ёсны сервис үйлчилгээгээр ханган ажиллаж байна.

Хэрэв та Dell EMC компанийн Dell Power Edge Converged Architecture сервер болон VMAX All-Flash өгөгдөл хадгалах төхөөрөмжийн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7731-2424 утсаар Ай Ти Зон ХХК-ийн лавлах төвд холбогдоорой.

Б.Төрмөнх

Ай Ти Зон компанийн Энтерпрайз шийдлийн зөвлөх. Системийн дэд бүтэц, өгөгдөл нөөцлөлт, цахим архивын шийдлээр мэргэшсэн. Мэдээллийн технологийн салбарт 13 жил ажиллаж, дэд бүтцийн томоохон төслүүдийг ахлан хэрэгжүүлэгч.