Сonverged Infrastructure буюу Нэгдмэл дэд бүтэц гэж юу бэ?

October 02, 2017

Dell EMC Converged Infrastucture by ITZone

Томоохон байгууллагууд засвар үйлчилгээ,үйл ажиллагааны нийт зардлынхаа 2/3-ийг зөвхөн мэдээллийн технологи (МТ)-ийн салбарт зарцуулдаг. Сүүлийн хагас зуун жилд мэдээллийн технологийн салбарт санаанд оромгүй үсрэнгүй хөгжиж байгаагийн гэрч нь бид. Энэ салбарын хөгжил дэвшилд хөл нийлүүлэн алхах нь өнөөгийн хувьсан өөрчлөгдөж буй байгууллага болоод хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг таньж мэдэх түүнд чиглэсэн инноваци бол нэгдсэн дэд бүтэц, серверийн платформ юм.

Нэгдмэл Дэд Бүтэц (Converged Infrastructure) – энэ бол сервер, сторэйж болон сүлжээний тоног төхөөрөмжүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулж хялбар байдлаар үндсэн нэг платформ дээр хянах боломжийг бидэнд олгож буй үйлдвэрлэгчээс санал болгосон бэлэн шийдэл юм.

2009 онд “Information- Week” цахим сэтгүүлээс компаниуд үйл ажиллагаа болон засвар үйлчилгээндээ хэр хэмжээний зардал гаргаж байгааг олж мэдэх зорилгоор жилийн орлого нь 250 мянган ам. доллароос дээш 500 гаруй компаниас судалгаа авчээ. Тэрхүү судалгаанаас компаниуд үйл ажиллагаа болон засвар үйлчилгээний зардлынхаа 2/3- ыг зөвхөн МТ-ийн салбарт зарцуулдаг нь тогтоогджээ. Зах зээлийн эрэлт, өмнө нь байсан уламжлалт дэд бүтцийн дээрх дутагдалтай талыг харсан дэлхийн томоохон үйлдвэрлэгч нар нэгдмэл дэд бүтцэд харгалзах бүтээгдэхүүнийг анх 2009 онд зах зээлд танилцуулсан аж. Энэ нь нүдээ олсон инноваци болж, 2017 оны байдлаар нийт хэрэглээний 60%-ийг нэгдмэл дэд бүтэц буюу Converged Infrastructure технологи бүрдүүлэх болжээ.

Сүүлийн 6 жилийн дотор нэгдмэл дэд бүтэц бүхий шийдлийн хэрэглээ 13 дахин өссөн бол уламжлалт хэрэглээ маань 2 дахин буурсан байна.

Энэ өөрчлөлт хурдтай явагдаж байгаа гол хүчин зүйлс бол уламжлалт хэрэглээний дутагдалтай талууд болох олон үйлдвэрлэгчийн тусдаа платформ дээр хийгдэх төвөгтэй удирдлага, тохируулга тэдгээрийн хоорондын уялдаа холбоог ойлгож ашиглах тусгай боловсон хүчинтэй байх шаардлага юм.

Нэгдсэн дэд бүтцийг оновчтой ашиглаж үр дүнтэй ажиллаж байгаа газрын нэг бол Мельбурн хотын олон улсын нисэх онгоцны буудал юм. Мельбурний нисэх онгоцны буудал нь Австрали улсдаа хоёрт багтах зүүн өмнөд бүсийн эдийн засаг болоод аялал жуулчлалын дэд бүтцийг холбосон томоохон нисэх буудал билээ. Одоогоор нийт 14 мянга гаруй ажлын байртай бөгөөд энэ тоо 2033 онд хоёр дахин өсөж нийт зорчигчдын тоо 64 саяд хүрнэ гэсэн тооцооллыг гаргасан байдаг.

Жилээс жилд өсөн нэмэгдэж буй үйлчлүүлэгчдэд сэтгэл ханамжийн баталгаа өгч, орчин үеийн шинэ хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ одоогоор ашиглагдаж буй систем бие даан ажиллах боломжгүй болж байгаа нь илэрхий болсон юм. Мельбурний нисэх буудлыг өргөтгөх ажлын хүрээнд мэдээлэл технологийн дэд бүтцийг сайжруулах ажил хамгийн чухал болсон. “Өөрчлөлт бол өсөн нэмэгдэж буй бизнесийн хэрэгцээг таньж мэдэхэд гол хөтлөгч юм” гэж Мельбурний нисэх буудлын Бизнес Систем, Мэдээлэл Технологийн газрын дарга, Паул Бүнкер (Paul Bunker) гэж хэлсэн байдаг. Маш олон үйлдвэрлэгчдийн нэгдсэн сүлжээ болон удирдахад тэвэгтэй платформуудыг нэг системд нэгтгэж мэдээлэл технологийн үйл ажиллагааг багасгахыг хүсэж байснаа мөн тэрээр дурдсан.

Өмнө нь Мельбурний нисэх буудлын мэдээлэл технологийн алба илүү засвар үйлчилгээнд суурилсан, асуудал үүссэний дараагаар шийдэл гарган ажилладаг байжээ. Харин Паул Бүнкер мэдээлэл технологийн салбарыг байгууллагадаа илүү стратегийн гол үүрэг бүхий шинэ технологид суурилсан, эдийн засгийн үр өгөөж өндөртэй байлгахыг зорьжээ.

Нэгдсэн Дэд бүтэц суулгах төслийн эхний үе шатны хүрээнд 2015 оны 08 сард зөвхөн Ази-Номхон далайн нислэгүүдэд зориулж шинэ 4-р терминалыг зуун хувь өөртөө үйлчлэх зорчигч болон тээш бүртгэлийн киоск машинтайгаар ашиглалтад оруулсан.

Нийтдээ 2,5 петабит (2.5*1015) мэдээлэл хадгалах төхөөрөмж болон 250 ширхэг виртуал серверт зориулсан хоёр ширхэг VCE VVblock® систем бүхий VNX5600 нэгдмэл дэд бүтэц (converged infrastructure) шийдлээр онгоцны буудлыг шинэчилсэн байна.

Хамгийн чухал төслийн үр дүн бол нисэх буудлыг үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол үүсээгүй, зогсоолын удирдлага, ачаа бүртгэл, хяналтын камер зэрэг нисэх буудлын барилгын удирдлагын бүхий л системүүдийг үндсэн нэг платформ дээр хянаж уламжлалт хэрэглээг бүрэн халсан билээ.

Аливаа байгууллагын мэдээлэл технологийн салбар тухайн бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтэц зохион байгуулалттай байхын зэрэгцээ өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа бизнест нэгэн цогц бүтээгдэхүүн дэвшилтэт мэдээллийн технологийг ашиглах зайлшгүй шаардлага гарч ирж байна. Технологийн салбарын томоохон тоглогчид Converged Infrastructure шинэ үеийн дэд системд дараах загварын бүтээгдэхүүнүүд зах зээл дээр одоогоор гаргаад байна.

Ай Ти Зон компанийн хувьд эдгээр үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, хамтран түншлэл хийдэг билээ.

Б.Төрмөнх

Ай Ти Зон компанийн Энтерпрайз шийдлийн зөвлөх. Системийн дэд бүтэц, өгөгдөл нөөцлөлт, цахим архивын шийдлээр мэргэшсэн. Мэдээллийн технологийн салбарт 13 жил ажиллаж, дэд бүтцийн томоохон төслүүдийг ахлан хэрэгжүүлэгч.