February 05, 2018
Бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагааг “хамгаалах”-н тулд 53%-д нь хүчин төгөлдөр, хууль ёсны гэрээтэй байх ёстой гэж үздэг байна. Ихэвчлэн гэрээгээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд гэрээний хүчинтэй хугацаа, сунгах зэрэг үйл ажиллагаанд нийт ажлынхаа 70%-ийг зарцуулдаг болох нь нэгэнт бидний амьдрал дээр харагдсаар байсан.
Green ERP нэгдсэн програм хангамжийн хөгжүүлэлтийн багийнхан энэхүү гар ажиллагааг автоматжуулах, бизнесийн итгэлцлийг нэмэгдүүлэх зорилгоор Green Contract гэрээний програмыг боловсруулаад байна.
Системийн давуу талууд:
Мобиком корпарацийн олон нийт хамтын ажиллагааны газрын захирал Э.Чинзориг:
Мобиком Корпораци нь Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй өөрийн 64 салбар нэгж, 2200 гэрээт борлуулагч болон 12,000 гаруй хөдөлгөөнт борлуулагчдаараа дамжуулан маш их хэмжээний гэрээ үйлддэг.
Манай корпорацид үйл ажиллагаанд процессын сайжруулалт хийх үндсэн чиг үүрэгтэй алба байдаг. Уг алба нь гэрээний удирдлагын процесст анализ, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр маш их давхцал, үр ашиггүй үйл ажиллагаа байгааг тогтоож ямар нэгэн автоматжуулах систем шаардлагатай гэж тодорхойлсон. Үүний дараагаар Green Contract системийг байгууллагын бүх нэгжүүдэд суулгаж ашиглаж эхэлсэн.
Энэхүү томоохон өөрчлөлтийн дараа гэрээнд хяналт зөвшөөрөл авах, стандарт, форматыг нэгтгэж, хүн болгонд ойлгомжтой маш амар процесстой болсон. Өөрөөр хэлбэл мөнгөн зардлаас гадна цаг хугацаа, бүтээмж, нэгдмэл ойлголт гэх мэт чанарын үзүүлэлтүүд маш сайжирсан.