November 20, 2018
Шинэ эриний цахим эдийн засагт (New digital economy) шилжихэд байгууллагаас олон тооны шинэ төхөөрөмжүүд нэмэх биш, бизнесийн үндсэн процессуудыг өөрчлөхийг шаарддаг. Мэдээлэл боловсруулан дүн шинжилгээ хийх нь хэрэглэгчид, бүтээгдэхүүн, тэдгээрийн ашиглалт гэх мэт зүйлд бизнесийн өгөөж үр ашгаа, үйлчлүүлэгчдийн туршлагаа сайжруулахын тулд хэрэгцээтэй мэдээллийг олж авах боломжийг байгууллагад олгодог. Шинжилгээний гол тулгуур мэдээллүүдийг аюулгүй байлгах нь тэрхүү чухал мэдээллүүдийн аюулгүй байдлыг хамгаалах нь компанийнхаа үндсэн процесст хувьсгал хийх эхний алхам аж.
Аюулгүй байдлын шинэчлэлтийг өрнүүлэх гурван тулгуур нь автоматжуулалт, ур чадвар, тогтолцоо юм.
1. АВТОМАТЖУУЛАЛТ: Бизнесийн хурд хурдсахын хэрээр, хүний нөлөөтэй аюултай үйл ажиллагаанууд бизнесийн үр дүнд нөлөөлдөг.Тиймээс хүний үйл ажиллагаа болон хүнээс хамааралтай үйл ажиллагаануудыг байгууллагаасаа аль болох хасан автоматжуулах хэрэгтэй.
2. УР ЧАДВАР: Яагаад аюулгүй байдал хэн бүхний анхаарлыг татаж Аюулгүй Байдлын хувьсгал болтлоо ихээр нөлөөлж байгаа гэдгийг ойлгомжтой болсоор байна.
Үүнийг хийхийн тулд байгууллагууд нь үргэлжлүүлэн бие даасан, тусгаарлах төхөөрөмж болон шинэ асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн эсвэл шинэ сүлжээний сегмент үүсгэх гэх мэтээр тусдаа ажил болголгүйгээр дээрх зүйлсийг нэгтгэн удирдах ур чадвартай байх шаардлагатай байдаг байна.
3. ТОГТОЛЦОО: Өгөгдөл нь олон тооны систем, програм, төхөөрөмж болон үүлэн технологиор дамждаг тул тэр болгонд нь хамгаалалтыг хийсэн байх шаардлагатай байдаг. Аюулгүй байдлын эдгээр цэгүүд дээр хийгддэг хамгаалалтууд нь бусадтайгаа хялбар нэгдэн ажилласнаар байгууллага өөрийн аюулгүй байдалдаа байнга анализ хийн ажиллах боломж бүрддэг.
Аливаа шинэчлэлт өөрчлөлтөд шилжихэд дэд бүтцээ хэрхэн зөв шийдсэн нь маш чухал асуудал болж байгаа юм. Дэд бүтэц, нүх сүв бүрийг нэгдсэн хамгаалалтаар бүрхэх системийг ажиллуулах нь онцгой ур чадвараас хамаардаг. Товчхондоо аюулгүй байдал бол хаана хаана шийдлээ нийлүүлэх вэ? гэдгээс давсан тогтолцооны тухай ойлголт юм.