December 25, 2017
Цахим бизнес модель болон эко системийн дараагийн үеийг AI буюу Хиймэл оюун ухаан, хэрэглэгчийн туршлага, цахим хамгаалалтууд тодорхойлдог болжээ. “Цахим бизнесийн хувьсал энэхүү хурдаараа өөрчлөгдсөөр байвал цахим бизнес моделиуд улам илүү боловсруулагдаж байгууллагын ажилтан, түншлэгч, хэрэглэгчдэд цахим болон бодит ертөнцийг зэрэгцүүлэхэд нөлөөлж байна” гэж Гартнер судалгааны байгууллагын дэд захирал Дэвид Серли цохон тэмдэглэжээ.
Орчин үед хүн, төхөөрөмж, контент, үйлчилгээний нийцлийг ухаалаг цахим сүлжээ буюу The Intelligent Digital Mesh гэж нэрших болсон.
НЬ 2025 он гэхэд AI буюу хиймэл оюун ухаан нь бизнес модель, бизнесийн экосистемийг шинэчилж, хэрэглэгчийн туршлагыг шинэчлэх гол хэрэгсэл болохоор харагдаж байна. Технологийн чиг хандлага тодорхойлогч Гартнераас гаргасан саяхны судалгаанд нийт байгууллагын 59% нь AI буюу хиймэл оюун ухаан хэрэгжүүлэх өгөгдлөө цуглуулж эхэлсэн бөгөөд эхний туршилт, AI шийдлүүдээ аль хэдийн гаргачихсан байна гэсэн үр дүн гарсан байна. AI зөв ашиглах нь цахим бизнесийн хувьд томоохон үр дүн үзүүлж болох ч зөвхөн хүний хийж чадах бүх зүйлийг хийх чадалтай, хүний суралцах боломжтой бүгдийг маш сайн сурч чаддаг өндөр үзүүлэлттэй систем дээр суурилсан тохиолдолд үр өгөөжөө өгөх юм.
УХААЛАГ АППЛИКЕЙШН БА АНАЛИТИК
Дараагийн хэдэн жилд бараг бүх аппликейшн, үйлчилгээнүүд ямар нэг байдлаар AI-н аль нэг түвшинтэй холбогдон ажилладаг болох нь гарцаагүй байна. AI нь маш олон төрөл категорийн аппликейшнууд дунд цоо шинэ төрөл болон гарч ирнэ. Гартнераас гаргаж буй нэг шалгуур бол одоогийн зах зээл дээрх програм хангамж, үйлчилгээ хүргэгчид AI-г хэрхэн нэвтрүүлж, бүтээгдэхүүнийхээ үнэ цэнэ болоод хэрэглэгчдийн туршлагыг нэмж байгааг харж байгаа юм. Ингэснээрээ тэд ухаалаг ажиллагааг нь дэмжин шинэ, шинэ хувилбарууд гаргаж, илүү аналитик шинжтэй болгодог байна. Ухаалаг аппликейшнууд хүн болоод систем хоорондын шинэ төрлийн гүүр холбогч болж, уламжлалт ажиллах орчин, ажлын процессыг өөрчилж, виртуал орчин дахь үйлчилгээний туслах, байгууллагын зөвлөх болох бүрэн боломжтой болжээ.Ухаалаг аппликейшнүүд нь хүмүүсийг орлох бус хүний үйл ажиллагааг дахин сайжруулах түлхүүр болдог.
IOT БҮТЭЭХ НЬ
Ухаалаг эд зүйлс буюу IoT нь эргэн тойрныхоо хүмүүс болон эд юмстай илүү ухаалаг байдлаар холбогддог. Ухаалаг эд юмс хоорондоо хамтран ажилладаг болох нь тодорхой болсон бөгөөд энэхүү загвар нь хүний оролцоотой эсвэл бие даасан ч бай хамаагүй хэд хэдэн төхөөрөмжүүд хамтран ажиллана.
Цахим ихрүүд бол бодит амьдралын бүтээгдэхүүний виртуал дахь хувилбар юм. IoT-аар дамжуулан цахим ихрүүдийг хэрэглэгчдэд тарааснаар бүтээгдэхүүнд үнэ цэнэ нэмэх, сайжруулах, өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлэх гэх мэт байдлаараа өрсөлддөг байна. 2020 он гэхэд 21 тэрбум ширхэг хоорондоо холбогдсон сенсорууд бий болно гэсэн судалгаа байна. Тэр болгонд цахим ихрүүд хэдэн тэрбумаараа бий болно. Үүнийг дагаад сая сая долларууд IoT хэрэгслүүд, түүний засвар, үйл ажиллагаанд зарцуулагдана гэж үзэж байна. IoT-ээс гадна биет бус цахим ихрүүд бие биетэйгээ холбогдох холбоосууд улам нэмэгдсээр байна. Цаг хугацаа явахын хэрээр бүх бодит зүйлсэд цахим ихэр бий болж, хоорондоо холбогдон AI-д суурилан хоорондоо харилцаа холбоог үүсгэж, түүнээс дахин анализ хийх боломжтой болно. Цахим ихрийг ашиглахын гол үнэ цэнэ нь бүтээгдэхүүнийг ашиглах болон хөгжүүлэх боломж, үйл ажиллагааны үр ашигтай байдлыг тогтооход оршино. Ингэснээрээ урт хугацаандаа Цахим маркетерүүд, хот төлөвлөгчид, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд гэх мэт хүмүүст цахим ихрүүд маш их үр өгөөж өгнө.
Edge computing буюу хязгаарын тооцоолол нь тухайн мэдээллийн эх үүсвэрээс ямар процессоор, ямар зайд, хэрхэн хүргэгдэж байгааг тодорхойлдог. Энэ нь тухайн мэдээллийн бусадтай холбогдох холбоо хамаарал, функц, сувгуудыг харуулсан загвар юм. Байгууллагууд сүлжээний дэд бүтцийн архитектураа хийх явцдаа энэхүү хязгаарын тооцооллоо ашиглан IoT элементүүдээ оруулан хийх хэрэгтэй. Үүлэн технологи болон хязгаарын талаар тооцоолол нь бизнесийн алдааг ойлгох арга зам болж өгдөг. Хязгаар бол контент байрлах газар бөгөөд сүлжээ дууссан газар дуусч байдаг, харин Үүлэн технологи бол интернет болон төхөөрөмжөөр дамждаг технологийн үйлчилгээ. Хамтад нь хэрэгжүүлж байгаа тохиолдолд үүлэн технологи нь үйлчилгээнд суурилсан загвар болж, хязгаар нь Үүлэн үйлчилгээнээс тусдаа хэсгүүдэд үйлчилгээг хүргэх нэгэн загвар болдог.
Энэ нь хэрэглэгчийг компьютертэй харилцан ярихад орчуулагч байдлаар ажиллах технологи юм. Эдгээр систем нь “Цаг агаар ямар байна вэ?” гэх мэт энгийн асуултад шууд хариулдаг. Яваандаа улам төвөгтэй харилцан яриаг гүйцэтгэж, гэрчүүдийн ярианаас анализ хийж гэмт хэрэгтний царайг дүрслэн гаргах мэт даалгаврыг гүйцэтгэнэ. Гэвч энэхүү технологид тулгараад байгаа нэг асуудал бол хэрэглэгч нь маш сайн бүтэцлэгдсэн асуулт, хариултаар харилцах шаардлагатай болж байгаа юм. Хэрэглэгч энгийн бүтэцлэгдээгүй байдлаар харилцаж байхад даалгавраа гүйцэтгэхийн тулд AI-тай хамтран ажиллаж болно.
Augmented reality (AR), virtual reality (VR) болон холимог реалити нь хүмүүсийг цахим орчныг хүлээн авах ойлголтыг тэр чигт нь өөрчилж байна. Эдгээр нь харилцдаг платформтой хамтран ажиллаж, виртуал орчинд яг бодит мэдрэмж авах, туршлага үүсгэх технологи юм. Төхөөрөмж болон ухаалаг гар утсанд суурилсан AR, VR-д маш олноороо хөгжиж зах зээлд аль хэдийн нэвтэрч эхлээд байна. Жишээ нь Apple-ийн ARkit болон iPhone X, Google-ийн Tango болон ARCore гэх мэт платформууд аль хэдийн гарчихсан.
Блокчейн нь аливаа мэдээллийг үнэн зөвөөр, найдвартай нууцлалтайгаар, бүгдэд нээлттэй, тараан байршуулж хадгалах технологи юм. Блокчейн технологи нь өмнө байсан 3 төрлийн технологийг маш онцгой комбинацаар нийлүүлснээр үүссэн.
Блокчейн нь биткойн гэх мэт виртуал мөнгөн тэмдэгтийн үнэн байдал, интернет худалдааны найдвартай байдлыг шалгах, бүртгэл үүсгэх, эрсдэлээс хамгаалах технологи юм
Бизнесийн ямар нэгэн арга хэмжээнүүд нь худалдан авалтын шийдвэр гаргах, түүний шийдвэрүүдэд нөлөөлөх магадлал нь хамгийн өндөр байдаг. Зарим тусгай зорилгоор, бусад компаниудтай хамтарсан арга хэмжээ нь яг зорилтот хэрэглэгчдэдээ туссан зөв моментыг бүрдүүлдэг. IoT болон AI технологийг оролцуулсан арга хэмжээ нь маш өндөр ач холбогдолтой болж, үр дүнг нь нарийн тооцох боломжтой болдог. Байгууллагууд цахим бизнесийн стратегиа арга хэмжээнд суурилсан байхаар тооцох хэрэгтэй. 2020 он гэхэд цахим бизнесийн шийдлийг танилцуулах, хэрэглэгчдэд хүргэхэд 80%-д нь арга хэмжээнд суурилсан, бодит үйл явдлаар дамжуулан брэндийн танигдалтыг хэрэгжүүлдэг болж, түүнийг дагаад бизнесийн эко систем өөрчлөгдөж, ажлын процессын 80% нь шинэчлэгдэнэ гэж үзэж байна.
Цахим бизнес нь аюулгүй, комплекс орчныг бий болгож байдаг. Бидний бизнестээ ашиглах хэрэгсэл илүү боловсронгуй болох тусам бизнесийн орчны аюул нэмэгдэж байдаг. Continuous adaptive risk and trust assessment буюу (CARTA) нь Цахим бизнесийг эрсдэл ба итгэлцэлд суурилсан шийдвэр гаргалт хийхийг дэмждэг. Уламжлалт хамгаалалтын техник нь цахим орчинд итгэл үзүүлэхгүйгээр шууд удирдах, хатуу хяналт тавих байдлаар хэрэгждэг байсан. Сүлжээний дэд бүтэц нь танай байгууллагын өмчийг цахим орчинд хангалттай хамгаалж чаддаггүй. Үүний оронд DevOps буюу програм хангамжийн үйл ажиллагаа хөгжүүлэхдээ төрөл бүрийн хуурах технологи, аюулуудыг үзэж туулснаар дараа дараачийн хөгжүүлэлтийг хамгаалах алгоритм өөрөө бичигдэж, дархлаа тогтдог.