Хүний нөөц ба цахим шилжилт

April 02, 2018

Технологийн хурдацтай хөгжлийн үед хүний нөөцийн ажиллах зарчим урьд урьдныхаасаа өөр болох нь мэдээж хэрэг. Компанид тулгарч болох аливаа сорилтыг даван туулах, цахим эринд тохирсон хүний нөөцийн үйл ажиллагаа бүхэлдээ шинэчлэгдэж, хүн капитал, байгууллага, хэрэглэгч аль алинд нь үнэ цэнэ бүтээх шинэ хандлагууд гарсаар байгаа юм. Эндээс хүний нөөцийн мэргэжилтэн, ажилтнуудад эрс өөр сорилтууд тулгарч байна.

АЖИЛТАН БҮР БИЗНЕС ХАМТРАГЧ

Хувь хүн, ажилтныг хөдөлмөрийн гэрээгээр өмчлөх сэтгэлгээ орчин үеийн энэ цаг үед тохирохгүй нь мэдээж болоод байна. Оюуны бүтээл үйлдвэрлэгч, Мэдээллийн технологийн компанийн хувьд Ай Ти Зоны ажилтнууд, инженерүүд компанийн бизнесийн хамтрагч болж, уян хатан цагийн системийг нэвтрүүлсэн. Ажлын цагийг өөрийн онцлогт тохируулан зохицуулах, хувийн ажлаа амжуулах, залуу гэр бүлүүдэд хүүхдээ цэцэрлэгт хүргэх, авах боломжоор хангаж, илүү бүтээмжтэй цагтаа ажиллах боломжийг олгож байгаа юм. Ингэснээрээ ажилдаа сэтгэл ханамжтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж, хоцролтоос үүдэх стрессийг байхгүй болгосон үр дүнг өгсөн. Ай Ти Зонд уян хатан цагийн бодлого хэрэгжүүлсний дараа гадны ихэнх компаниудад аль хэдийн нэвтэрсэн гэрээсээ ажиллах бодлогыг судалж, байгууллагын нэгжүүдэд туршин нэвтрүүлэх үйл ажиллагааг эхлүүллээ.

Ялангуяа гадуур ажиллах шаардлагатай байдаг ажилтнуудын хувьд алсын зайнаас ажиллах хамгийн өндөр бүтээмжтэй хэмээн харсан. Гэрээсээ буюу алсын зайнаас ажиллах энэхүү бодлого нь ажилтнуудад ажлын газраас өөр орчинд илүү өндөр бүтээмжтэй ажиллах, харилцагч байгууллагатай илүү ойр харилцаа холбоо тогтоох, замын түгжрэлээс сэргийлэх, хамгийн чухал нь ажилтнуудын цаг бүртгэл, ажлаа хийж байгаа эсэхийг нь оффис дээр 8 цаг сууснаар нь биш тухайн ажилтны ажлын гүйцэтгэл 8 цаг зарцуулсантай адил бүтээмжтэй байсан уу? үгүй юу? гэдгээр хэмжигдэж буйгаараа онцлогтой.

Ай Ти Зонд уян хатан цагийн бодлого хэрэгжүүлсний дараа гадны ихэнх компаниудад аль хэдийн нэвтэрсэн гэрээсээ ажиллах бодлогыг судалж, байгууллагын нэгжүүдэд туршин нэвтрүүлэх үйл ажиллагааг эхлүүллээ.

Алсын зайнаас ажиллах нь ажилтан, байгууллага хоёрын итгэлцлийг улам бүр нэмэгдүүлж, ажилтнууддаа бие даан ажиллах, ажлын цагаа өөрийн онцлогт тааруулан зохицуулах боломжийг олгож буйгаараа маш том давуу талыг бий болгож байгаа юм. Алсын зайнаас ажиллах энэхүү бодлогыг хэрэгжүүлэхдээ Green HRM хүний нөөцийн менежментийн системээр дижитал орчинд тайлангаа хийх, 7 хоног бүр байгууллага нэгжийн хурал хийх, байгууллагын бусад хурал уулзалтуудад оролцох, мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах зэрэг олон чухал шаардлагуудыг бүрэн шийдэж хэрэгжих хамгийн гол үндэс суурь нь болсон.

ТЕХНОЛОГИ БУС “ТЕХНОЛОГИЙГ ЭЗЭМШСЭН ХҮН” ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ХИЙНЭ

Компанийн үндсэн хөрөнгө болсон хүн капиталын Оюун ухаан, Дижитал ур чадварыг бүтээн бий болгохын төлөө цахим шилжилтэд шаардлагатай ур чадваруудыг байнгын сургалт, хөгжүүлэлтээр бий болгох нь Цахим шилжилтэд орох зайлшгүй эхний алхам. Цахим шилжилтийн гол хөдөлгүүр нь технологи бус Технологийг эзэмшсэн, бүтээх чадвар бүхий технологийн хүн, оюун ухаан байдаг. Энэхүү зорилгод хүрэх нь зөвхөн ур чадварыг хөгжүүлэх бус тухайн хүн технологийг хэрхэн бизнес болгон ашиглаж сурах, үнэ цэнийг бүтээх дадлыг олгохоор Ай Ти Зон Академи төслийн дор Entrepreneurship, Big project, Төслийн менежмент зэрэг хөтөлбөрүүдийг туршсан нь маш өндөр үр дүн үзүүлсэн.

Deloitte-с гаргасан 2017 оны трендийн хүрээнд маш олон сонирхолтой шинэ санаануудыг олж авахын хэрэгцээ, тодорхой ойлголттой байдаг ч сайтар хэрэгжүүлэхгүй байгаа чухал чиг үүргүүдийн талаар ч маш дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжийг олгожээ.

Инженер хүнд бизнесийн хосолсон мэдлэг, Бизнесийн хүнд инженерчлэлийн мэдлэг хэрэгтэй юу?

эдээж хэрэгтэй. Аливаа компани, ажил гэдэг тэр чигтээ багийн тоглолт байдаг. Багт өөр өөр ур чадвартай, өөр өөр мэргэжлийн хүмүүс хамтран ажиллаж байж эцсийн зорилгоо хамгийн шилдэг хувилбараар нь гаргаж чаддаг. Үүнийг олон улсын хэллэгт Cross Functional баг гэж нэрлэгддэг бөгөөд байгууллагын түвшин, хэлтэс бүрээс нэг нэг хүн багт орж хамтран ажилласнаар хосолсон оюунаар бүтсэн алт шиг шийдэл гаргадаг байна.

Ай Ти Зон технологийн компанийн хувьд цэвэр оюуны бүтээл болсон програм хангамж, системүүдээ Cross Functional төслийн жижиг багуудаар хөгжүүлдэг. Нэг үгээр хүн болгон бүтээгдэхүүн хөгжүүлэгч, бизнесийн үнэ цэнэ бүтээгч болж байгаа гэсэн үг. GreenERP, NetEMS, Green Contract, Mogul Box гэх мэт дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой олон бүтээгдэхүүнийг дээрх трендүүдийг бодлогодоо тусгаснаар хөгжүүлсэн.

Энэ нь ажиллагсад, мэргэжилтнүүд бие биенийгээ ойлгох, практикаар суралцах, нийгэмших маш олон гайхалтай боломжуудыг хүргэж байдаг.

Эцсийн дүнд Цахим шилжилттэй хөл нийлүүлэн алхдаг, байнга суралцдаг, хөгждөг, түүнийгээ бусдадаа хуваалцдаг Ай Ти Зоны хүн капиталууд, бизнес хамтрагчид бий болсон.

АВТОМАТЖУУЛАЛТ

Хүний нөөцийн баг хамт олон төдийгүй шууд удирдлагууд болон байгууллагын бүхий л түвшинд бид талентуудыг татах, тэднийг ажилд авахын төлөө маш хүчтэй өрсөлдөөн дунд ажиллаж байна. Гэсэн хэдий ч шинэ ажилтнуудаа хурдан хугацаанд компанийн нэгэн гишүүн болгох, компанийн соёлд уусгах, богино хугацаанд өндөр бүтээмжтэй, энгейжэд ажилтан болгоход дан ганц сонгон шалгаруулалтын процесс хангалтгүй.

Харин байгууллага ажилтан хоёрыг холбох бодлого чухал байдаг. Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй гэдэг. Хүний нөөцийн ямар бодлогын үед ажилтнуудын бүтээмж, үр ашиг, сэтгэл ханамж өсч байгааг хянах нь өгөгдөлд тулгуурласан Дасан зохицох хөтөлбөр юм. Өөрөөр хэлбэл өнгөрсөн үеийн өгөгдөлд тулгуурлан ажилтан болгоны зан төлөв, бодлогуудын үр дүнг шинжилснээр дараа дараагийн Дасан зохицуулах бодлогуудыг хамгийн тохиромжтойгоор гаргаж ирдэг.

Green HRM системээр автоматжуулалт хийн, ажиллагсдын өгөгдлийг гаргаж авсан Дасан зохицох бодлогыг туршиж үзэхэд: Ажилтан 3-аас дээш жил компанидаа ажиллах, бүтээмжийг 50-200 хүртэл хувиар нэмэгдүүлэх, шилжилт хөдөлгөөнийг 40-55 хувиар бууруулах үр өгөөжийг аль хэдийн өгөөд эхэлсэн.

Та ч гэсэн өөрийн үйл ажиллагаандаа зайлшгүй шаардлагатай ERP систем, BI tool-ыг нэвтрүүлж, хамтын ажиллагаа, бүтээмжийг дэмжих Trello, Slack, Microsoft Office 365-ын Teams зэрэг олон системүүдийг туршиж өөрийн төдийгүй баг хамт олныхоо, компанийнхаа амжилтын хурдасгуур нь болон явна гэдэгт итгэлтэй байна.