July 26, 2023
20 гаруй жилийн түүхтэй, мэдээллийн аюулгүй байдлын тэргүүлэх шийдэл нийлүүлэгч Fortinet компани нь өөрсдийн хамгийн өргөн хэрэглэгддэг үндсэн шийдлүүдийн нэг болох FortiGate NGFW буюу Next Generation Firewall төхөөрөмжийн F Series-ийг өнгөрсөн онд танилцуулж байсан билээ. Fortinet компанийн хамгийн сүүлийн үеийн CPU, ASIC чипээр тоноглогдсон FortiGate F загварын төхөөрөмж нь өмнөх D, E загваруудынхаа давуу боломжуудыг, шинэ үеийн, илүү сайжруулсан боломжуудтай нэгтгэснээр шинээр гарч буй, болзошгүй аюулаас байгууллагыг найдвартай хамгаалахаас гадна бусад нэмэлт үнэ цэнийг хэрэглэгчдэд хүргэж байна.
Технологийн цоо шинэ боломж, өөрчлөлтүүд өдрөөс өдөрт танилцуулагдсаар байгаа дижитал шилжилтийн эринд байгууллага өөрийн одоогийн болон ирээдүйн мэдээллийн аюулгүй байдлын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн технологийн шийдлүүдээ шинэчилдэг байх нь нэн чухал.
Тиймээс хэрэв байгууллагадаа FortiGate Firewall-ийн D болон E загварын төхөөрөмж ашигладаг бол төхөөрөмжөө яаралтай шинэчлэхийг санал болгож байна. Учир нь D загварын төхөөрөмжүүд дахин үйлдвэрлэгдэхээ больсон (End of Life) бол E загварын төхөөрөмжийн зарим модел нь саппорт үйлчилгээгүй болж байгаа (End of Support) юм.
Хамгийн сүүлд танилцуулагдсан FortiGate NGFW F Series төхөөрөмжүүд нь дараах онцлох боломжуудыг байгууллагад тань олгоно.
Шинэчлэгдсэн SPU
Уламжлалт Firewall нь энгийн CPU-ээр тоноглогдсон байдаг тул орчин үеийн контент болон холболтод суурилсан аюулаас хамгаалж чаддаггүй. Харин F загварын Fortinet Firewall нь SPU процессорт суурилсан байдаг нь шинээр гарч ирж буй болзошгүй аюулыг хором алдалгүй илрүүлж, хортой агуулгаас сэргийлэхийн тулд 520 Gbps хурдаар ажилладаг байна.
Түүнчлэн шинэчлэгдсэн аюулгүй байдлын боловсруулах нэгж болох FortiSP5 чиптэй тул эрчим хүчний зарцуулалт багатайгаас гадна бусад төрлийн CPU-с илүү хурдтай, өндөр гүйцэтгэлтэй ажилладаг.
Forti OS 7 үйлдлийн систем
Fortinet F загварын Firewall нь Forti OS 7 үйлдлийн системийг дэмжин ажилладаг. FortiOS 7 нь Fortinet-ийн хамгийн сүүлд гаргасан үйлдлийн систем бөгөөд бүхий л сүлжээ, төгсгөлийн цэгүүд болон клауд хооронд аюулгүй байдлыг ханган ажиллахад туслах 300 гаруй шинэ функцийг агуулснаараа онцлогтой.
Fortinet компанийн бүх шийдлүүд нэгдсэн нэг үйлдлийн системээр холбогдон ажилладаг тул Forti OS 7 дэмждэг төхөөрөмжтэй байснаар бусад сүүлийн үеийн шийдлүүдийг хослуулан ашиглах боломжтой байдаг.
Тухайлбал, Zero Trust Network Access (ZTNA) боломжууд нь Forti OS 7 үйлдлийн системтэй төхөөрөмж, үйлчилгээнд автоматаар идэвхждэг бөгөөд энэ нь хаанаас ч, аль ч төгсгөлийн цэгээс байгууллагын сүлжээнд аюулгүй нэвтрэх боломжийг олгодог хандалт баталгаажуулдаг шийдэл юм.
ZTNA нь зайнаас ажилладаг болон олон салбартай байгууллагад нэн хэрэгцээтэй шийдэл бөгөөд дан ганц байгууллага бус хэрэглэгчдэд ч чухал ач холбогдолтой. Энэ нь тухайн аппликэйшн дээр нь ажиллан хэрэглэгчийг таньж, аюулгүй холболтыг илүү хурдан, найдвартай хүргэдгээрээ уламжлалт VPN-с ялгаатай.
FortiGuard AI-Powered Security Services - FortiGuard Labs
FortiGuard нь программын гүйцэтгэл, ашиглалтыг хамгаалж, хянаж, оновчилдог. Үүнд: Antispam Service, Application Control Service, CASB Service, IPS, Web Filtering, Antivirus, SSL зэрэг багтана.
FortiGuard-ийн хиймэл оюун ухаанаар ажилладаг хамгаалалтын үйлчилгээ нь цаг үргэлж эрсдэлийг үнэлж, тогтвортой аюулгүй байдлын бодлогоор дамжуулан мэдэгдэж байгаа болон үл мэдэгдэх аюулыг бодит цаг хугацаанд хянаж, бүртгэдэг. Мөн Fortinet Firewall төхөөрөмжүүд өөрсдөөсөө дохио илгээснээр халдлагын мэдээллүүд цаг алдалгүй Fortinet-д бүртгэгдэж байдаг.
Хэрэглэгч FortiGuard Lab-с гаргасан сүүлийн үеийн халдлагын мэдээлэл, трендүүдэд хандах боломжтой байдаг нь халдлагын эсрэг урьдчилсан хамгаалалтыг цаг алдалгүй хийх боломжийг олгодог.
Гартнерын “Network Firewall”-ын төрөлд тасралтгүй 13 дахь жилдээ тэргүүлж буй Fortinet компанийн FortiGate NGFW-ийн F загварын төхөөрөмж ашиглан байгууллагынхаа одоогийн болон ирээдүйн мэдээллийн аюулгүй байдлыг хүчирхэгжүүлээрэй.
Ай Ти Зон компани 2014 оноос хойш Fortinet компанийн Тэргүүн түншээр ажиллаж, өөрсдийн мэргэшсэн, туршлагатай инженерийн багаар дамжуулан Fortinet-ийн мэдээллийн аюулгүй байдлын технологи, шийдэл зэргийг баталгаат зөвлөгөө, үйлчилгээний хамт албан ёсны эрхтэйгээр хүргэж байна.