March 13, 2018
Хэрэглэгчдийн зүгээс шинээр гарч буй технологийн боломжийг өдөр тутмын хэрэглээгээ болгоход бүрэн бэлтгэгдсэнийг бид судалгаанаас харж болно. Нөгөө талаас мэдээллийн технологийг эзэмшигч компаниуд төдийгүй, энгийн үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид цахим стратегийг үйл ажиллагаандаа хурдтайгаар нэвтрүүлснээр өрсөлдөөнийхөө дараагийн шатанд гарах нэг хөшүүрэг болох нь дамжиггүй. Цахим нээлтүүд ар араасаа гарч байгаа тохиолдолд технологийн боломж бололцоо, түүнийг хэрэгжүүлэх шаардлага хэзээ ч дуусахгүй. Мөн шинэ тренд хандлагууд хэзээ ч дуусахгүй бөгөөд Мэдээллийн технологийг эзэмшигч компаниуд цахим стратегийг маш хурдан өөртөө хэрэгжүүлж, дараа дараагийн үе шатуудруу хурдан ахих шаардлагатай болж байгаа юм.
Ирээдүй бартаа, даваагаар дүүрэн байдаг ч нөгөө талдаа биднийг шинэ түвшинд гарах боломжоор дүүрэн байдаг. Хүн болоод технологи хоорондын харилцаа нь илүү нягт уялдаатай болж, өөрчлөлтийг төсөөлөх хүлээлт ч мөн өөрчлөгдсөөр байна. Иймд өөрчлөлтийн тодорхойгүй байдлаас зайлсхийх бус, өөрчлөлтийг “тэвэрч”, гүнд нь буй боломжийг нь бизнес загвартаа ашигласнаар бид шинэ түвшинд гарах түлхүүрээ олох аж. Ялангуяа өндөр өрсөлдөөнтэй байдаг эцсийн хэрэглэгчдийн зах зээлд ажилладаг байгууллагуудын хувьд трендийг цаг алдалгүй барьж, дагаж байхын тулд удирдлагын баг төдийгүй, үндсэн функц дэх менежерүүдтэй хамт “цахимлаг бизнес” сэтгэлгээний эрин үе рүү хувьсан орох шаардлагатай. Энэхүү шилжилтэд баримталж болохуйц дараах стратеги, бодлогуудыг “Гартнер” мэдээллийн технологи, судалгааны байгууллагаас санал болгож байна.
Эх сурвалж: https://www.gartner.com/technology/research/predicts/