September 16, 2021
2010 он гарснаар цахим шилжилт маш эрчимтэй явагдаж байна. Бид гэрээсээ гаралгүйгээр мөнгө олж бас зарцуулж, ажлаа хаанаас ч хийж, ямарваа нэг контентыг сонин, сэтгүүл, тв-с биш утаснаасаа л хүлээн авч үздэг болсон. Өдгөө сургууль хүртэл Дижитал руу шилжих хэрэгцээ шаардлага тулгарч байгааг бид 2020 онд үүсээд буй цар тахлын үед харж байна. Нэг талаараа нөхцөл байдалтай холбоотой шилжилт хэдий нөгөө талдаа багш болон оюутнуудад тав тухтай сурах, ажиллах давуу талтай бөгөөд сургуульдаа ч үр ашигтайгаар зогсолтгүй ажиллах боломжийг олгож байна. Гэхдээ нэг мартаж болохгүй зүйл бол “Дижитал сургууль болно гэдэг бол суралцах үйл явц, үр ашигтай ахиу суралцах боломжийг нэмэгдүүлэхийг хэлэхээс биш одоо байгаа нөхцөл байдлаа Дижитал хэрэгсэл ашиглан заадаг болохыг хэлэхгүй” юм.
Яагаад Дижитал руу шилжих ёстой гэж?
Хамгийн энгийн шалтгаан бол мэдээж хэрэг дээр дурдсанчлан суралцах үйл явц, үр ашигтай ахиу суралцах боломжийг нэмэгдүүлэх буюу нэг талаас багшийн хичээл орох, заах ажил Дижитал болсноор цагаа төлөвлөх, хичээлийн материалаа эмх цэгцтэй байршуулах, хичээл орохтой холбоотой урсгал зардлуудыг бууруулах, сурагч\оюутнуудад биечилсэн сургалтыг явуулахад хамгийн тохиромжтой юм. Нөгөө талд оюутанд мэдэхгүй зүйлсээ хайж олох, багшаас асуух, асуусан болон олсон мэдээллээ цэгцтэй, найдвартай хадгалахын зэрэгцээ мөн л холбоотой урсгал зардлууд буурна. Харин сургуулийн байгууллага талаасаа мэдээж хэрэг сургуулийн барилга түүнтэй холбоотой үйл ажиллагаатай холбогдон гарах зардлууд маш хэмжээнд буурахын зэрэгцээ онлайн горимд сургалтын материалуудыг аюулгүй бөгөөд элэгдэл, хорогдолгүй хадгалах боломж нөхцөл бүрдэж суралцагч бүрд хүртээмжтэй болно.
Яаж Дижитал сургууль болох вэ?
Дижитал сургууль болоход эн тэргүүнд сургуулийнхаа мэдээллийн технологийн дэд бүтцээ бэлтгэх шаардлагатай. Хангалттай ачааллыг даах сервер, сургалтын материал болон бусад файлыг хангалттай агуулах сторэйж, дотоод сүлжээний аюулгүй байдал, мэдээлэл дамжуулах хурдыг нэмэгдүүлэх свитч, мэдээллийн болон сүлжээний аюулгүй байдлын хангах галт ханын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэх шаардлагатай юм. Мөн нэмэлтээр алсын зайнаас ажиллаж буй багш ажилтнууд, суралцагчдын төхөөрөмжийн (laptop) аюулгүй байдлыг хамгаалах Endpoint шийдэл болон тэднийг нэгдсэн нэг системээр дамжуулан заах, суралцах, мэдээлэл солилцох боломжийг олгох Moodle платформыг ашиглах боломжтой. Дараагаар нь багш ажилтнууд болон суралцагчид алсын зайнаас, онлайнаар суралцахад тус болох зөөврийн компьютертой байх шаардлагатай. Үүнээс гадна нөхцөл байдалтай холбоотой сургуулиуд аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зорилгоор Thermal буюу биеийн дулаан хэмжигч камер, видео аналитикийн системүүдийг ашиглаж байна.
Дээр дурдсан шийдлийг цогцоор нь танд Dell technologies болон Ай Ти Зон компани хамтран School from Home шийдлийг санал болгож байна. Мөн нэмэлтээр та сургуулийн хэрэгцээнд Tableau Academic, MS Office 365 Education зэрэг шийдлийг үнэ төлбөргүй ашиглах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг та энэ хуудаснаас аваарай. https://www.itzone.mn/page/sfh