Hybrid орчинд байгууллага сүлжээний аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ?

September 15, 2021

IT-ийн багийн хувьд хамгийн том сорилт нь компанийн өргөн бөгөөд олон төрлийн системийн нэгдэл болсон дэд бүтцийг хаанаас ч хэн ч хандсан аюулгүй байлгах билээ. Ялангуяа цар тахлын нөхцөл байдалтай холбоотой удаан хугацааны хөл хорионы үед сүлжээний аюулгүй байдлыг хангах асуудал нэн тэргүүнд тавигдаж байсан. Хөл хорионы дараа үед маш олон байгууллага ажилтнууддаа зайнаас болон оффисоос холимог маягаар буюу Hybrid ажиллах боломжийг олгоод байгаа юм. Энэ үед мөн адил сүлжээний аюулгүй байдлыг хангах асуудал дахин урган гарч ирж байна. Гартнерийн урьдчилсан таамгийн дагуу 2021 онд байгууллагууд сүлжээний аюулгүй байдалдаа зарцуулах мөнгөн дүн өнгөрсөн жилээр даруй 5.2% өсөх хандлагатай байна гэжээ.  

Hybrid ажиллах хэв маягийг байгууллагууд яагаад нутагшуулж чадахгүй байна вэ?

Байгууллагын ажилтнууд гар утас, зөөврийн компьютер, таблет г.м дор хаяж 3-4 төрлийн төхөөрөмжөөс байгууллагын үнэ цэнтэй дотоод системд ханддаг. Энэ нь тухайн ажилтанд хаанаас ч ажиллах боломжийг олгож байгаа хэдий ч байгууллагын маш чухал дата мэдээлэлд гадны этгээдийг нэвтрүүлэх аюулыг бий болгож байгаа юм. Мөн нээлттэй интернэт Wi-Fi-г ашигласнаар байгууллагын сүлжээнд мөн адил аюулыг дагуулж байдаг. Тиймээс тухайн байгууллага сүлжээний аюулгүй байдалдаа анхааран, ГАЛТ ХАНА төхөөрөмжийг зайлшгүй ашиглах шаардлагатай юм.

FortiGate дараа үеийн ГАЛТ ХАНА төхөөрөмжийн таны бизнест өгөх үнэ цэн

Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийн улмаас өнөөгийн  сүлжээний орчин урьд урьдынхаас илүү төвөгтэй болсон. Сүлжээний урсгал хязгааргүй болохын хэрээр түүний дотор байгаа хортой кодуудыг таньж, илрүүлэх нь улам хүнд болсоор байна. Тиймээс цаг үетэйгээр нийлэн шинэчлэлтүүдийг байнгын давтамжтай хийж байдаг сүүлийн үеийн технологийг сонгох хэрэгтэй юм.  Сүлжээ нь хил хязгааргүй болохын оронд тэд сүвэрхэг болж, нэвтрэх цэгүүд болон төгсгөлийн цэгүүд урьд өмнө байгаагүй хурдаар үржиж байна. Anti-phishing work group (APWG)-ийн хамгийн сүүлийн тайланд дурдсанаар 2020 оны эхний улиралд бүх фишинг сайтуудын 75% нь SSL ашигласан байна. Тиймээс маш өндөр түвшинд хортой кодыг таних чадвартай технологийг ашиглах хэрэгтэй юм. Энэ нь мэдээж маш их хэмжээний CPU шаардлагатай бөгөөд ийм хэмжээний өндөр гүйцэтгэлийг зөвхөн дараа үеийн галт хана (NGFW) л гаргаж чадах юм.

 

FortiGate Дараа үеийн ГАЛТ ХАНА төхөөрөмжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр аваарай. https://www.itzone.mn/page/fortigate-ngfw

Чандмань

Маркетингийн менежер,Мэдээллийн Технологийн салбарын хэрэглэгчид болон харилцагч байгууллагуудад зориулсан контент бүтээх, Дижитал, Сошиал медиа, Контент маркентинг хариуцсан менежер