Гэрээсээ байгууллагынхаа дотоод сүлжээнд аюулгүй хандах нь 

April 01, 2021

Дэлхий дахинд үүсэж буй нөхцөл байдалтай холбоотой гэрээсээ ажиллах  арга барил дэлгэрч, тус арга барилын ач холбогдлуудыг бид улам илүү ойлгож байна. Гэвч байгууллага гэрээсээ ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд АЮУЛГҮЙ БАЙДАЛ-г хангах хэрэгцээ үүсэж байна. Учир нь on-site ажилладаг байсан байгууллагуудын хувьд эрсдэлтэй сүлжээ (Гэрийн болон гаднын сүлжээ) ашиглан байгууллагын дотоод мэдээлэлд холбогдох нь халдагад өртөх, мэдээллээ алдах гэх мэт өндөр эрсдэлийг дагуулж байна. Түүнчлэн байгууллагын дотоод сүлжээнд нэвтрэн ажиллах шаардлагатай ажилтнуудын хувьд гэрээсээ ажиллахад хүндрэлтэй юм.  

Тэгвэл хэрхэн аюулгүй байгууллагын сүлжээндээ холбогдох вэ?  

Дэлхийн аюулгүй байдлын шийдлээр тэргүүлэгч Fortinet компани COVID-19 вирусийн нөхцөл байдалтай холбоотой гэрээсээ байгууллагын сүлжээнд аюулгүй холбогдох шийдлүүдээ 2 сарын турш ҮНЭГҮЙ ашиглах боломжийг олгож байна. Үүнд: Forti Token буюу сүлжээнд аюулгүй нэвтрэх баталгаажуулалтын шийдэл, Fortigate Virtual Appliance VM02v буюу виртуал firewall-н шийдэл юм. Энэхүү 2 шийдэл нь цогц бөгөөд байгууллага талаас Hyper Visor платформ бүхий серверт Fortigate VM02v-г холбоно. Харин гэрээсээ ажиллах ажилтны хувьд компьютерын веб хөтөч HTML5 дэмждэг байхад л хангалттай бөгөөд  FortiToken Mobile application-ийг гар утсан дээрээ суулган ажиллуулахад баталгаажуулалт хийгдэн код ирснээр та компанийнхаа дотоод сүлжээнд хаанаас ч ямар ч интернэт сүлжээ ашиглан аюулгүй нэвтрэх боломжтой.  

FortiGate VM02v Virtual Appliance 

  • Байгууллагын сүлжээ, санд SSL VPN (Secure Sockets Layer Virtual Private Network) Remote-р хандах боломжийг олгоно. 

  • SSL VPN-р орж ирэх вирус, халдлагаас байгууллагын сүлжээг хамгаална. 

  • FortiClient буюу Fortinet компанийн саппортын үйлчилгээг авна. 

Forti Token Mobile 

  • Гар утсандаа маш хялбар суулгах, хандах боломжтой FortiGate-н шийдэл 

  • Хэрэглэгч баталгаажуулалтын аюулгүй шийдэл, two-factor баталгаажуулалт 

  • IOS, Android, Windows зэрэг үйлдлийн системтэй гар утас дэмжин ажиллана. 

  • 10 хүртэлх хэрэглэгч ашиглах боломжтой.