Дата аналитикийн зэх зээлд тэргүүлэгчдын шидэт квадрат

February 01, 2020

Бид Датаг хэр чухлыг нь мэддэг хэдий ч 2020 онд бүр илүү мэддэг, бас ойлгодог болсон гэхэд хилсдэхгүй жил боллоо. Учир нь цар тахал бидэнд технологийг улам илүү ашиглахыг, датанд суурилан шийдвэр гаргах нь ямар эрсдэл багатай бас оновчтой болохыг харууллаа. Гэвч аль технологийг, аль шийдлийг ашиглах вэ гэдэг сонголтыг хийх нь хэрэгжүүлэхээсээ илүү амаргүй болов уу. Иймд бид танд тэрхүү шийдвэрт тань тус болох зорилгоор 2020 оны Дата болон аналитикийн шийдлээр Дэлхийд тэргүүлэгчдийг тодруулдаг “Шидэт квадрат” буюу технологийг billboard chart-г танд танилцуулъя.  

#1 ДАТА ИНТЕГРАЦИ БУЮУ НЭГТГЭЛИЙН ШИЙДЛИЙН ШИДЭТ КВАДРАТ 

Preview of a diagram from the Gartner 2020 Magic Quadrant report 

Байгууллагын хувьд асар олон эх сурвалж, хэлбэр бүхий датаг нэгтгэн ашиглах гэдэг хүндрэлтэй. Тэгвэл тэрхүү хүндрэлийг арилгах ӨГӨГДӨЛ НЭГТГЭЛийн шийдлийн зах зээлд тэргүүлэгчдийн хувьд 2019 оноос хэд хэдэн өөрчлөлт гарсан байна. Tibco Software болон Syncsort нар niche-с challenger-руу эрэмбэлэгдсэн бол Denodo тэргүүлэгчдийн байр суурь руу шилжиж Talend, Informatica, IBM, SAP, SAS, Oracle нар тэргүүлэгч хэвээр байна. Мөн энэ онд 3 шинэ компани жагсаалтад орж иржээ.  

#2 BUSINESS INTELLIGENCE ШИЙДЛИЙН ШИДЭТ КВАДРАТ 

2020 Gartner Magic Quadrant for BI and Analytics | Qlik 

 

Датанд суурилсан байгууллага хамгийн чухал шийдлүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгддэг шийдэл бол BI билээ. Байгууллагын ажилтанд бүрд хэрэгцээтэй, шаардлагатай өгөгдлийг хамгийн ухаалаг, ойлгомжтойгоор дүрслэх боломжийг олгодог BI шийдлийн зах зээлийн шидэт квадратад 2020 онд Тэргүүлэгчдийн жагсаалтад өөрчлөлт орсонгүй. Харин Visionaries жагсаалтаас Looker болон TIBCO software нар урагшилж Challengers жагсаалтад эрэмбэлэгдэж амжилтаа ахиулжээ. Мэдээж хэрэг BI жагсаалтад олон жил Тэргүүлэгчээр эрэмбэлэгдсэн Tableau болон Microsoft Power BI-н хувьд байр сууриа алдахгүй явж байна.  

#4 DATA QUALITY ШИЙДЛИЙН ШИДЭТ КВАДРАТ 

The Gartner 2020 Magic Quadrant for Data Quality Solutions | Informatica  Hong Kong 

Байгууллагын өгөгдлийг чанартай, ашиглагдахуйц болоход нь туслах шийдэл болох Data Quality шийдлийн 2020 оны шидэт квадратад энэ удаа Oracle шийдэл байр ухарсан бөгөөд бусад шийдлүүдийн хувьд харьцангуй тогтвортой байна. Synti, Melissa Data нар шинээр орж ирсэн бол Syncsort-н хувьд Precisely нэрээр rebrand хийсэн бөгөөд байр сууриа бататган тэргүүлэгчийн байр сууринд эрэмбэлэгдсэн.  

#4 DATA SCIENCE AND MACHINE LEARNING ШИЙДЛИЙН ШИДЭТ КВАДРАТ 

MQ (12) 

Хиймэл оюун ухааны технологи болох Data Science болон Machine Learning-г жил ирэх тусам байгууллагууд илүү өргөн бөгөөд ухаалгаар ашиглах хандлагатай болж байна. Өмнө зөвхөн шинжлэх ухаан, судалгаа, шинжлэлийн түвшинд л ойлгодог байсан бол өдгөө байгууллагын өдөр тутмын функц, үйл ажиллагааг дэмжиж болох боломжтой болсон. Тэгвэл энэ технологийн зах зээлийн 2020 оны шидэт квадратад маш олон өөрчлөлт болов. Учир нь тэргүүлэгчийн байранд 4 шийдэл нэмэгдэж, 2 шийдлийн хувьд жагсаалтаас гарсан байна. Үүнээс харахад энэ зах зээлийн чанар болон өрсөлдөөн илтэд сайжирч, эрэлт хэрэгцээ өндөр болж байгааг харуулж байна.  

Ай Ти Зон компанийн хувьд Talend, Oracle, Microsoft, Qlik, Tableau, Alteryx, Knime зэрэг шидэт квадратын тэргүүлэгчээр эрэмбэлэгдсэн дата болон аналитикийн шийдлүүдийн Монголын зах зээлд албан ёсоор хүргэн ажиллаж байна.  

 

Г.Цэнгэл

Контент менежерМэдээллийн Технологийн салбарын хэрэглэгчид болон харилцагч байгууллагуудад зориулсан контент бүтээх, Дижитал, Сошиал медиа, Контент маркентинг хариуцсан менежер