February 01, 2020
Зайнаас буюу гэрээсээ ажиллах байгаа одоо үед бид нэн тэргүүнд кибер аюулгүй байдлыг маш сайн хангах шаардлагатай юм. Жишээ нь: 30 ажилтантай компанийн ажилтнууд бүгд гэрээсээ ажиллаж байгаа гэж үзье. Тэгвэл ажилтан тус бүр гэрийн буюу хамгаалалтгүй интернэт сүлжээнд нэвтэрдэг бол тэдний хувьд дотоод сүлжээ нь маш эрсдэлтэй гэсэн үг буюу хакеруудад мэдээллээ нээлттэй харах боломж олгож байгаа хэрэг юм. Тэгвэл байгууллагын хувьд мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах 7 түвшинтэй гэж үздэг. Энэ нь OSI загвар буюу Олон улсын стандартын байгууллагаас тодорхойлсон стандарт түвшин юм. Эхний түвшин бол периметр аюулгүй байдал гадна орчны, физик халдлага аюулаас хамгаалах, төхөөрөмжийн холболт зэрэг шийдэл байдаг. 2 дахь түвшнээс эхлэн бидэнд хамгийн үндсэн хэрэгцээтэй буюу гэрээсээ ажиллаж буй үед хангах ёстой түвшин буюу сүлжээ, зайнаас хандах, эцсийн хэрэглэгчийн түвшин ордог. Аппликэйшн болон дата аюулгүй байдлын хувьд веб сайт болон аппликэйшн, олон тооны системтэй байгууллагуудын хувьд чухалд үзэх түвшин юм.
Гэрээсээ ажиллаж буй жижиг, дунд байгууллагуудын хувьд дээр дурдсанчлан 2 болон 3 түвшний аюулгүй байдлыг хангах зайлшгүй шаардлага гарна. Үүнд 2 түвшний аюулгүй байдлыг хангах үндсэн бөгөөд чухал төхөөрөмж бол Firewall, 3 түвшний хувьд EndPoint хамгаалалтын шийдэл буюу та бидний сайн мэдэх anti-virus шийдлийн ахисан түвшний хувилбар юм.
Энэхүү төхөөрөмж нь үндсэндээ байгууллагын танд сүлжээн дэх урсгалыг хянах, зохицуулахын зэрэгцээ сүлжээгээр ирэх халдлагуудаас хамгаалах үүрэгтэй юм. Тийм учраас нийтлэлийн эхэнд дурдсанчлан гэрээсээ ажиллаж байгаа олон янзын сүлжээнээс орж ирэх хандалтуудыг аюулгүй болгох нь чухал. Мөн VPБид танд Дэлхийд тэргүүлэгчдийн нэг Fortinet компанийн Firewall төхөөрөмжийг санал болгож байна. Учир нь тус төхөөрөмжийн хувьд next generation буюу дараагийн үеийн хэмээн нэрлэгддэг, илүү ахисан түвшний халдлага, аюулаас хамгаалахын зэрэгцээ үнийн хувьд хамгийн өрсөлдөхүйц юм. Үүнээс гадна ашиглах, суурилуулахад маш хялбар гэдгээрээ онцлог юм. Мөн maintenance болон саппортын үйлчилгээ илүү, ажиллагааны хувьд маш хурдан.
Та Fortinet Next Generation Firewall төхөөрөмжийг сонирхож буй бол энд дарна уу.
Гэрээсээ ажиллаж буй ажилтнуудын хувьд ажлын болон ажлын бус зориулалтаар олон веб сайтаар зочилж, и-мэйл хүлээн авдаг. Гэвч тэдгээрийн аль нэг нь халдагч этгээдийн и-мэйл байсан бөгөөд түүнээс болж ажилтны тань компьютер халдлагад өртвөл яах вэ? Ажлын бүтээмж, гүйцэтгэх буурахаас гадна ДАТАГАА алдах өндөр эрсдэл учирна. Ийм учраас Endpoint буюу эцсийн хэрэглэгчийн аюулгүй байдлын шийдлийг ашиглах шаардлага тулгарна. Бид танд Дэлхийн Endpoint шийдлээр тэргүүлэгч Sophos компанийн шийдлийн санал болгож байна. Тус шийдлийн хувьд энгийн хамгаалалтын түвшнээс эхлэн хиймэл оюун ухаанд суурилсан ахисан түвшний хамгаалалттай шийдэл юм. Үүнээс гадна ялгарах хамгийн том давуу тал бол ажиллагааны хувьд компьютерт хамгийн бага ачаалал үүсгэхээр хийгдсэн шийдэл юм. Учир нь зарим Endpoint шийдлийн хувьд компьютерыг хэт ачаалуулах, гацаах сул талуудтай байдаг.
Та Sophos Endpoint төхөөрөмжийг сонирхож буй бол энд дарна уу.