Индонези улсын банк Мандири Tableau-г сонгон ашиглаж байна 

September 08, 2021

Индонези улсын хамгийн том банк болох Мандири нь өдөр тутам олон тооны гүйлгээ, харилцагчийн мэдээлэл болон бусад өгөгдлүүд дээр ажилладаг. Иймд тэд одоо байгаа нөхцөл байдал дээрээ үндэслэн богино хугацаанд шийдвэр гаргах шаардлагатай байнга тулгардаг. Тийм учраас тус банкны хувьд өгөгдөлд суурилсан шийдвэрээ гаргалтаа улам боловсронгуй болгох, сайжруулах шаардлага гарсан. Мөн real-time өгөгдөл дээр суурилан илүү оновчтой шийдвэр гаргах боломжтой self-service буюу ажилтан бүр хэн нэгний туслалцаагүйгээр ашиглах боломжтой системийг олох шаардлагатай болсон.  

“Тэд Tableau-г сонгон ашиглах болсон.” 

 

Мандири банкны байгууллагын өгөгдлийн удирдлага хариуцсан захирал Billie Setiawan  “Бид одоо бизнесийн үндсэн функцүүдийн нэг болох зээл олголт, зээлийн сунгалт болон харилцагчийн мэдээлэл, харилцагчийн эргэх холбоотой шийдвэр гаргалтуудаа Tableau-г ашиглан хийх болсон” гэж хэлсэн.  

Мөн дүрслэгдсэн өгөгдлөө ойлгох, одоогийн нөхцөл байдлаа маш хурдтайгаар мэддэг болсон нь удирдлагын баг болон байгууллагын оролцогч талуудыг ажлаа илүү үр дүнтэй сайн хийхэд тусалж байна. Одоо бид харилцагчдад тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээ болон хөтөлбөр санал болгохдоо илүү оновчтой, зөв сонгож цаашлаад харилцагчийн үйлчилгээгээ улам боловсронгуй болгох боломжтой болсон талаар онцолсон.  

Мөн Мандири банкны өөр нэг зорилго бол байгууллагадаа өгөгдлийн соёлыг бий болгох юм. Тийм учраас тус банкны хувьд байгууллагадаа data literacy буюу өгөгдлийн хэрэглээ\ойлголтыг бүрэн нэвтрүүлэхийн тулд дотооддоо Mandiri Tableau User Group байгуулан ажилтнууд мэдээллээ солилцох, хамтдаа суралцах боломжоор ханган ажиллаж байна. Үүнээс гадна тэд дотооддоо Tableau ашиглан бүтээсэн амжилттай туршлага, дашбоардуудаа хуваалцах, тэднийг урамшуулахын зэрэгцээ тулгарсан асуудлаа ярих, асуух боломжтой. Энэ банкны дотоод соёлд өгөгдлийн соёлыг нэвтрүүлэхэд маш хүчтэй нөлөөлж байгаа бөгөөд шаардлагатай бол ажилтнуудад Tableau ашиглан өгөгдлийн анализ хийх сургалтыг санал болгодог.  

Billie Setiawan-ы онцолсон өөр нэг зүйл бол тэд амжилттай ажиллах цаашлаад байгууллагын хүрээнд байгаа өгөгдлийг ойлгох, тулгараад буй асуудлыг заавал мэргэжилтнүүд л оношилж, зөвлөх шаардлагагүй өөрсдөө хийх боломжийг бүрдүүлж өгөгдөлтэй холбоотой саад, ажлын удаашралыг бүрэн арилгах зорилготой ажиллаж байна гэсэн.  

https://ciotechasia.com/bank-mandiri-chooses-tableau-software-for-its-data-analytics-solutions/ 

 

Г.Цэнгэл

Контент менежерМэдээллийн Технологийн салбарын хэрэглэгчид болон харилцагч байгууллагуудад зориулсан контент бүтээх, Дижитал, Сошиал медиа, Контент маркентинг хариуцсан менежер